Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа ЗГ: Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна ЗГ: "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо Азийн XX наадамд манай улсаас 500 гаруй тамирчин оролцоно Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиож байна UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүллээ Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
“Ардчилсан хувьсгал: Ямар монголыг яаж өөрчилсөн бэ” ном гарлаа

Монгол оронд Ардчилсан хувьсгал өрнөж эхэлсний 25 жилийн ой тохиолдуулан ASSA.mn сайт, сэтгүүлч Х.Өлзийбаяр “Ардчилсан хувьсгал: Ямар монголыг яаж өөрчилсөн бэ” ном хэвлүүллээ.

Номд ардчилсан хувьсгалаас өмнө монголын улс төр, нийгэм, эдийн засгийн байдал, хүний эрх эрх чөлөө ямар байсан, социализмын тэр цагт эрх баригч МАХН /өнөөгийн МАН/ ямар бодлого явуулж, хүний эрх эрх чөлөөг хэрхэн гажуудуулж, хэлмэгдүүлж байсан зэргийг бичээд Ардчилсан холбоо, ардчиллын төлөөх шинэ хүчнүүд 1989, 1990-ээд оны заагаар ямар шаардлага тавьж байж юуг хэрхэн яаж өөрчилсөн бэ гэдгийг баримтаар бичсэн байна. Эцэст нь энэ бүхэн яаж өөрчлөгдөж, өнөөдөр ямар байгааг тоо баримтаар дурджээ.

Ардчилсан хувьсгал өрнөсөн өнгөрсөн 25 жилд Монгол Улс, монголчуудын амьдралд гарсан өөрчлөлт, шинэчлэлийг дурдсан эл номоо зохиогч “Ардчилсан хувьсгалын үр шимийг хүртэж яваа залуу үеийнхэндээ” гэсэн зүүлттэйгээр гаргажээ.

Энэ ном хүнээр бол эрийн цээнд хүрч яваа ардчилсан хувьсгалтай нас чацуу, түүнээс хойш төрсөн залуу үеийнхэнд Ардчилсан хувьсгал ямар улс орон, нийгмийг хэрхэн өөричлж ямар болгосныг ойлгуулан мэдүүлэхэд хувь нэмэр оруулах нь дамжиггүй.


Уншигч та энэ номын захиалахыг хүсвэл 99256222 дугаарын утсанд хандана уу
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан