Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Зул сар бүтэн жил үргэлжилдэг газар
Хятадын Еиву хотын хувьд зул сарын баяр бүтэн жил “үргэлжилдэг” гэнэ. Хаа сайгүй зул сарын гацуур, шинэ жилийн элдэв гоёл чимэглэл, хиймэл санта дүүрэн байдаг энэ жижиг хотынхон тэр чигээрээ зул сарын гоёл чимэглэл үйлдвэрлэгчид ажээ. Тэд зул сарын гоёл чимэглэлийн дэлхийн нийт хэрэгцээний 60 хувь, Хятадын эрэлтийн 90 хувийг нийлүүлдэг. Дэлхийн өнцөг булан бүрээс алс холын Африкаас хүртэл шинэ жилийн мод, гоёл чимэглэлийн зүйлсийг эндээс захиалж авдаг бөгөөд гуравдугаар сараас эхлээд зул сарын хиймэл гацуур зарж эхэлдэг гэнэ. Эндэхийн үйлдвэрүүдийн хувьд оргил ачааллын үе нь долоогоос есдүгээр сарын хооронд байдаг бөгөөд энэ үеэр дэлхийн бараг бүх л орноос захиалга ирдэг аж. Энэ жилийн хувьд Европоос ирэх захиалга нэлээд багассан  ч Хятадын дотоодын эрэлт нь түүнийг нөхөхүйц хэмжээнд өссөн хэмээн үйлдвэрлэгчид нь ярьж байна.
Шанхайгаас хоёр цаг галт тэргээр явах зайд орших Жейжан мужийн Еиву хотод хувийн жижиг дэлгүүрүүдээс гадна бүтэн өдөр яваад ч үзэж барахгүй том зах ажилладаг байна. Энд хиймэл мод, гэрлэн чимэглэл, наадаг зурагнууд, саа, шаар гээд шинэ жилийн баярт хэрэгтэй бүхнийг худалдаалдаг аж.  Энэ захын худалдаачдын хувьд бүтэн жилийн турш шинэ жилийн гоёл чимэглэлийн зүйлс зардаг учраас зул сар дөхлөө гэж тэгтлээ сэтгэл хөдөлдөггүй гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан