Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
“Шидэт толины нууц”-ыг тайлна
Монгол циркийн хөгжлийн төвөөс зохион байгуулж буй “Шидэт толины нууц” адал явдалт, хөгжөөнт тоглолт энэ сарын 20-21-нд АСА циркт болно.
Циркийн 30 гаруй жүжигчин үлгэрийн ертөнцийг амилуулах энэхүү тоглолтод дуучин Мино, жүжигчин Б.Баярмаа, “Микс” хамтлаг урилгаар оролцоно.
Тоглолтод төөрч, будилж, адал явдлаар дүүрэн аялал хийж эцэст нь шидэт толины нууцыг тайлах Залхуудай, Муудай хэмээх хоёр хөвгүүний түүхийг өгүүлэх юм. Энэ тоглолтод зочилсон хүүхэд бүрт бэлэг өгөхөөс гадна цаа бугатай зургаа татуулах боломж олгох гэнэ. Хөвсгөлийн хойд тайгаас хүүхэд багачуудын баярыг зорин ирсэн цаа буга энэ баярын хамгийн том гэнэтийн бэлэг байх болно хэмээн найруулагч Ю.Гэрэлбаатар болон тус төвийнхөн хэлж байна.
Хүүхдүүд улаан хивсэн дээгүүр алхан орж, тоглолтын үеэр үе тэнгийнхнийхээ хамт флэшмоб хийх боломжтой. Тоглолтын тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй байх аж.
Монгол циркийн хөгжлийн төвөөс зохион байгуулж буй “Шидэт толины нууц” адал явдалт, хөгжөөнт тоглолт энэ сарын 20-21-нд АСА циркт болно.Циркийн 30 гаруй жүжигчин үлгэрийн ертөнцийг амилуулах энэхүү тоглолтод дуучин Мино, жүжигчин Б.Баярмаа, “Микс” хамтлаг урилгаар оролцоно.

0 Сэтгэгдэл