Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
“Гэгээн Муза” албан ёсоор олон улсын наадам болжээ
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Олон улсын Театрын Институтийн Монгол дахь төвийн ерөнхийлөгч Ардын жүжигчин С.Сарантуяа, тус төвийн Боловсролын хорооны тэргүүн Ардын жүжигчин, төрийн соёрхолт Н.Сувд нар нь Армяны Ереван хотноо зохиогдсон Олон улсын Театрын Институтийн 34 дүгээр их хуралд урилгаар оролцоод иржээ. “Шинэ дуу хоолой, Шинэ үйл ажиллагаа, бидний ярих цаг” уриан дор 47 орны төлөөлөгч оролцсон тус хурал өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлын тайлан, ололт, дутагдал, зэргийг хэлэлцэж шинээр удирдах зөвлөлөө сонгожээ. Мөн дэлхий нийтийн уран бүтээлчдийн өмнө тулгарч буй бэрхшээлтэй асуудлыг хөндөн ярилцжээ. Ингэхдээ Олон улсын Театрын Институтийн гишүүн орнуудын хамтын ажиллагааг сайжруулах, уран бүтээлчийн бүтээн туурвих эрхийг тодотгосон хуультай байх, харилцан зорчиход визний асуудлыг нэгдсэн системд оруулж шийдэх, залуу уран бүтээлчийг дэмжиж, тэднийг мэргэшүүлэн боловсруулахад чиглэгдсэн үйл ажиллагааны талаар хэлэлцжээ.
Хурлын дүнд 2016 онд Монголд Азийн урлагийн Их дээд сургуулиудын хүрээнд “Театр ба театрын боловсрол дахь шинэ урсгал” сэдэвт фестиваль семинарыг зохион байгуулахаар болжээ. Мөн “Гэгээн Муза” ба “Театр-хүүхэд ирээдүй” наадмыг албан ёсоор олон улсын наадмын бүртгэлд оруулжээ.
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Олон улсын Театрын Институтийн Монгол дахь төвийн ерөнхийлөгч Ардын жүжигчин С.Сарантуяа, тус төвийн Боловсролын хорооны тэргүүн Ардын жүжигчин, төрийн соёрхолт Н.Сувд нар нь Армяны Ереван хотноо зохиогдсон Олон улсын Театрын Институтийн 34 дүгээр их хуралд урилгаар оролцоод иржээ. “Шинэ дуу хоолой, Шинэ үйл ажиллагаа, бидний ярих цаг” уриан дор 47 орны төлөөлөгч оролцсон тус хурал өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлын тайлан, ололт, дутагдал, зэргийг хэлэлцэж шинээр удирдах зөвлөлөө сонгожээ. Мөн дэлхий нийтийн уран бүтээлчдийн өмнө тулгарч буй бэрхшээлтэй асуудлыг хөндөн ярилцжээ. Ингэхдээ Олон улсын Театрын Институтийн гишүүн орнуудын хамтын ажиллагааг сайжруулах, уран бүтээлчийн бүтээн туурвих эрхийг тодотгосон хуультай байх, харилцан зорчиход визний асуудлыг нэгдсэн системд оруулж шийдэх, залуу уран бүтээлчийг дэмжиж, тэднийг мэргэшүүлэн боловсруулахад чиглэгдсэн үйл ажиллагааны талаар хэлэлцжээ. Хурлын дүнд 2016 онд Монголд Азийн урлагийн Их дээд сургуулиудын хүрээнд “Театр ба театрын боловсрол дахь шинэ урсгал” сэдэвт фестиваль семинарыг зохион байгуулахаар болжээ. Мөн “Гэгээн Муза” ба “Театр-хүүхэд ирээдүй” наадмыг албан ёсоор олон улсын наадмын бүртгэлд оруулжээ.
0 Сэтгэгдэл



















