Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Энэ онд “Google”-ээр юуг их хайв

Өнгөрсөн онд хүмүүс өгзгөө хэрхэн хөдөлгөж сурах аргыг л мэдэхийг хамгийн их хүссэн. Тэгвэл энэ онд хүмүүс “Эбола” вирусийн халдвар авсан эсэхээ мэдэхийг хамгийн их хүсчээ.

Дэлхийн нийтийн хамгийн их мэдээлэл авахыг хүссэн зүйлсийн жагсаалтыг “Google” уламжлал ёсоор гаргажээ. “Apple”, “Facebook” болон бусад компани ч ийм жагсаалт гаргадаг ч тэдгээр нь хүмүүс нийгмийн сүлжээгээр юу худалдаж авсан, ямар мэдээлэл тавьсан зэргийг л харуулдаг юм.

Харин “Google”-ийн хайлтын түүх илүү бодитой, шударга, заримдаа ичмээр, бид бүхэн юунд үнэхээр хамгийн их анхаарлаа хандуулдаг болохыг харуулж байна.

2014 онд дэлхий нийтээрээ АНУ-ын алдарт жүжигчин Робин Уильямс нас барсанд хамгийн их харамсан гашуудаж, хөл бөмбөгийн ДАШТ-ийг үзэн сэтгэл нь хөдөлж, “Эбола”-гийн тархалтад хамгийн их түгшицгээжээ.

Эдгээрээс гадна энэ онд “Google”-ээр “МН370” дугаарын нислэг үйлдэж яваад сураггүй болсон Малайзын иргэний агаарын тээврийн онгоц, ALS буюу хүний булчингийн үйл ажиллагааг саармагжуулж улмаар үхэлд хүргэдэг, вирусийн гаралтай хүнд өвчин туссан хүмүүсийн эмчилгээнд зориулан хандив цуглуулах зорилго бүхий “Ice Bucket Challenge” мөстэй ус толгой дээрээсээ асгуулах сорилт, ухаалаг гар утасны донтуулдаг “Flappy Bird” тоглоом зэргийн талаарх мэдээллийг хүмүүс хамгийн их хайсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан