Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Э.Азбилэг дэлхийн авьяаслаг миссийн тэмцээнд дэд байрт шалгарчээ
БНСУ-ын Сөүл хотноо болсон “Supertalent of the world” буюу Дэлхийн авъяаслаг миссийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлж “Андра” загварын агентлагийн модель, уран нугараач МУСТА Э.Азбилэг оролцож дэд байрт шалгарчээ.

Тэрбээр  “Мисс монгол аялал жуулчлалын холбоо”-ны дэмжлэгтэйгээр оролцож 40 гаруй улсын авьяаслаг гоо бүсгүйчүүдтэй эх орноо төлөөлөн өрсөлдөв. Тэрээр дэлхийн авьяаслаг миссүүдтэй өрсөлдөхдөө хөлөөрөө нум сум харваж шүүгчдээс өндөр үнэлгээ авчээ.

Сөүлийн  Соме Севит боомт дээр энэ сарын 19-нд болсон тус тэмцээний финалын шатны шалгаруулалтыг 164 орны 10 сая гаруй хүн телевиз болон сайтаар дамжуулан үзэж сонирхжээ. Энэхүү тэмцээнийг усан боомт дээр  буюу усан дээр барьсан байгууламжид зохион байгуулсан гоо бүсгүй шалгаруулах анхны тэмцээн гэдгээрээ онцлогтой аж. Тэмцээний ялагчийг тодруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагааг “Одуудын үдэш”  нэрийн дор тус улсын урлаг соёлын алдартнууд хөтлөн явуулжээ.

Дашрамд сонирхуулахад, тэрээр энэ жил 22 настай бөгөөд отгон топ модель Х.Бадамгэрэлийн гарын шавь аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан