Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Айшвария тураагүй ч сайхан харагдсан хэвээрээ
Нэгэн үе дэлхийн хамгийн сайхан бүсгүй хэмээн гоо үзэсгэлэнгээрээ шагшигдаж байсан Болливудын од Айшвария Рай зургаан сарын өмнө амаржиж, ээж болсон. Гэвч тэрээр Холливудын одод шиг ганцхан сарын дотор хэвийн жиндээ эргэж ороогүй нь шүтэн бишрэгчдийг нь гонсойлгож, саяхан интернэтээр тарсан видеог нь үзсэн хүмүүс шүүмжлэлийн их шуурга дэгдээв. Тэд Айшварияг Виктория Бекхэм мэтийн барууны оддоос үлгэр дуурайл авч, хурдхан турах хэрэгтэй гэж хүртэл шаардаж байна. Гэвч Айшвария энэ үгэнд эмзэглэж, яаран турахыг хүсэхгүй байгаа гэдгээ хэвлэлээр мэдэгдэж, тэр ч бүү хэл жингээ хасаагүй ч үзэсгэлэнтэй сайхан харагдсан хэвээр байгаа гэдгээ Каннын кино наадмын улаан хивсээр алхахдаа батлаад өгөв. 






Ээж болсон Айшвария үндэсний хувцастайгаа гайхалтай сайхан харагдаж байлаа.

Дэлхийн мисс бүсгүй Болливудын хамгийн алдартай оддын гэр бүлд бэр орж, жүжигчин Абхишек Бакчантай гэрлэсэн юм.
0 Сэтгэгдэл
eej bolson yum chine hvvhdee l bodson n zuw shde hvvhdee tom bolhoor uuriigu archilana biz
Хамгийн их уншсан