"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
“МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
МУСТА Э.Азбилэг: Уран нугарах, загвар өмсөх нь миний мөрөөдөл байсан
“Андра загварын агентлаг"-ийн модель, МУСТА Э.Азбилэг Солонгос улсад болсон "Дэлхийн авъяаслаг мисс" тэмцээнд Монгол эх орноо төлөөлөн амжилттай оролцож, дэд байрыг эзэлсэн юм. Та бүхэндээ авъяасаараа дэлхийд гайхагдсан модель бүсгүйтэй ярилцсан сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.

- Эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргэе. Анхны сэтгэгдлээ уншигчидтай хуваалцахгүй юу?
- Баярлалаа. Монгол улс болон “Андра” агентлагаа төлөөлөн амжилтай оролцоод ирсэндээ сэтгэл хангалуун байна.
- Шүүгчдийн оноо тавих шалгуур үзүүлэлтийг тодруулбал?
- Миний уран нугаралтын үзүүлбэр бол Монгол эмэгтэй хүнээс гарч болох тэвчээр гоо сайхан, бүх зүйлийг шингээсэн байгаа. Үзүүлбэрийг маань үзэж байхдаа зарим хүн нулимс унгаж, сэтгэл нь хөдөлж огшиж байсан гэж оролцогч охин, найз маань хэлж байсан. Уран нугаралтын үзүүлбэрээр өндөр оноо авсан, шүүгчид маш сайхан хүлээж авсан. Алхааны техник их хардаг.

- Өөрийнхөө гараануудад хэр сэтгэл хангалуун байв?
- Финалын өдөр эхний бүжгэн дээрээ бол сандарсан. Тэрнээс хойш тайвшраад бүх гараан дээр 100 хувь сэтгэлд хүртэл хийж чадсан.
- Загвар өмсөгч, уран нугараач хоёрын аль чиглэлээр нь анхлан хичээлэлсэн бэ?
- Би 9 настайгаасаа уран нугарч эхэлсэн. Хоёр жилийн өмнөөс Х.Бадамгэрэл багшийнхаа шавь нь болж орсон. Уран нугарах, загвар өмсөх нь миний мөрөөдөл байсан болохоор хослуулахаар шийдсэн. Уран нугаралт гэдэг бол хүнд хөдөлмөр Үүнийг гоо сайхантай хослуулна гэдэг нь эмэгтэй хүнээс гарч болох нэг хэлбэр юм болов уу гэж боддог.

- Дараа дараагийн тэмцээн болон ойрын зорилго?
- Дэлхийн миссийн тэмцээнд оролцох боломж олдвол явж, Монголын уран нугаралтыг гайхуулж, эх орныхоо нэрийг цуурайтуулахыг хүсэж байна.
Энэ тэмцээнд авъяасаар нь маш сайн шүүсэн. Миний хойно Орос, Хятад, Швед зэрэг улсын мисс орсон байгаа. Америкийн мисс бүүр тусгай байрын шагналтай буцсан байгаа.
- Энэ удаагийн тэмцээнд амжилт гаргасан. Тэгэхээр дараагийн ямар боломж нээгдэж байна вэ?
- Боломж үнэхээр их нээгдэж байна гэж бодож байгаа. Яагаад гэхээр дэлхийн хэмжээний сонгогдмол миссүүд оролцож, өрсөлдсөн учраас дараагийн тэмцээнүүдэд өөрийгөө илүү “сойж”, илүү амжилт гаргахыг хүсэж байгаа.
Топ модель Х.Бадамгэрэл:
- Шавь нь өндөр амжилт үзүүлл. Таны сэтгэгдэл?
- Мэдээж өндөр байлгүй яахав. Анх над дээр жил хагасын өмнө ирж байсан. Уран нугардагыг нь сонсоод авъяасыг нь дэмжих ёстой юм байна гэж бодож байсан. Надад авъяаслаг хүүхдүүд их хандагт баярладаг. Хүүхдүүдээ олон улсын тэмцээнд орж, амжилт гаргаасай гэж хүсдэг. Азаа маань олон улсын тэмцээнээс хоёрт буюу дэд байр хүртсэн анхны оролцогчдын нэг болж байна.
- Уран нугаралтаар өндөр үнэлгээ авсан гэхээр тэргүүн байрт шалгарчих байх гэсэн найдлага их байсан. Шүүлт хэр шударга болсон гэж бодож байна вэ?
- Тэмцээнд Энэтхэгийн гоо бүсгүй тэргүүн байрт орсон. Энэтхэгүүд дуулж, бүжиглэх зэрэг их авъяастай болохоор авъяасын төрөлд тэргүүлэх нь их байдаг. Уран нугаралт бол дахин давтагдашгүй. Гэхдээ яг өнөөдрийн энэ тэмцээнд Азаа маань уран нугаралт бол Монголынх шүү гэдгийг баталчихаад ирсэн. Тэгэхээр дараа дараагийн олон улсын тэмцээнд Хятад юм уу, өөр улсаас манайтай байр суурь булаацалдах зүйл гарахгүй байх гэж бодож байна.
- Ярилцсанд баярлалаа.
Та бүхэндээ модель Э.Азбилэгийн зурагнаас хүргэж байна.

0 Сэтгэгдэл