Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Тэнгисийн ёроолд сүлд мод засчээ

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах мөчид улсм орон, хот, айл өрх бүр сүлд модоо засан баярлаж цэнгэсэн.
Харин Оросын Алс дорнодын хязгаарын Онцгой байдлын эрэн хайх, аврах албаны Магаданы салбарын аврагчид Агнуурын тэнгисийн Нагаевын булангийн ёроолд шинэ жилийн сүлд мод байрлуулан чимэглэсэн байна.

Хабаровскийн албаны дөрвөн аврагч энэ сүлд модоо зургаан метринй гүнд засчээ. “Сүлд модыг аврагчдын бэлтгэл сургуулилтаа хийдэг тусгай хамгаалалттай усан санд байрлуулсан.

Тэр үеэр  аврагчдын нэг нь усны хувцасныхаа гадуур Өвлийн өвгөний хувцас өмсч орсон” гэж аврах ангийн төлөөлөгч Елена Чувашову ярьсан байна. Сүлд модыг усан дор байрлуулж засах ажиллагаа хагас цаг орчим үргэлжилснийг дүрс бичлэг хийж баримтжуулжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан