Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
АНУ-ын шүүмжлэгчид 2014 оны шилдэг киног нэрлэлээ
Америкийн кино шүүмжлэгчдийн нийгэмлэгийн гишүүд, тэдэнтэй хамтран ажилладаг гадаадын судлаачид 2014 оны хамгийн шилдэг киногоор франц-швейцарийн найруулагч Жан-Люк Годарын “Яриа минь хагацъя” гэдэг киног нэрлэсэн байна.
84 настай найруулагчийн 3D форматаар хийсэн энэ кинонд нөхөртэй эмэгтэй, нохойтойгоо амьдардаг ганц бие эрэгтэйн тухай өгүүлдэг байна.
Оны шилдэг жүжигчнээр Майк Ли-гийн “Уильям Тернер” киноны гол дүрд тоглосон Тимоти Споллыг нэрлэсэн бол эмэгтэй жүжигчнээр “белгийн найруулагч Жан-Пьер болон Люк Дарденн нарын “Хоёр өдөр, нэг шөнө” киноны жүжигчин Марион Котийярыг нэрлэсэн байна.
Шилдэг найруулагчаар “Шилжилтийн нас” кино хийсэн Ричард Линклейтер, шилдэг зохиолчоор “Гранд Будапешт зочид буудал”-ын зохиолч Жэс Андерсон тодорсон байна.
Шүүмжлэгчдйин нийгэмлэг 2014 оны шилдэг баримтат киногоор АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудентой хийсэн ярилцлага дээр үндэслэсэн Лора Пойтерсийн “Иргэн дөрөв” киног тодруулжээ.
Нийт 59 судлаач, шүүмжлэгч, шинжээчийг нэгтгэдэг АНУ-ын кино шүүмжлэгчдйин нийгэмлэг 1966 онд байгуулагдсан юм байна. Тэдний нэрлэж тодруулсан кино, жүжигчид Америкийн кино академийн “Оскар” шагналд нэр дэвшигчдийн голыг бүрдүүлдэг юм.
"Оскар"-ын шагналд нэр дэвшигчдийг нэгдүгээр сарын 15-нд зарлаж, шагнал гардуулах 87 дахь удаагийн ёслол хоёрдугаар сарын 22-нд болно.
Америкийн кино шүүмжлэгчдийн нийгэмлэгийн гишүүд, тэдэнтэй хамтран ажилладаг гадаадын судлаачид 2014 оны хамгийн шилдэг киногоор франц-швейцарийн найруулагч Жан-Люк Годарын “Яриа минь хагацъя” гэдэг киног нэрлэсэн байна. 84 настай найруулагчийн 3D форматаар хийсэн энэ кинонд нөхөртэй эмэгтэй, нохойтойгоо амьдардаг ганц бие эрэгтэйн тухай өгүүлдэг байна.

0 Сэтгэгдэл