Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Хамгийн бяцхан зүрх
Италийн эмч нар нэг ой дөрвөн сартай бяцхан хүүд хиймэл зүрх суулгаж, амьдрал бэлэглэжээ. Дэлхийн анагаах ухааны түүхэнд шинэ амжилт болсон уг мэс заслыг зүрхний булчин нь цусаа шахаж чадахааргүй сул,  хэзээ хэзээгүй зогсох аюулт өвчтэй хүүхдэд хийсэн байна. Хүүгийн зүрхний оронд зүрхний үйл ажиллагааг гүйцэтгэх бяцхан багаж суулгасан бөгөөд донор олдтол түүгээр амьдрах аж. Мэс заслыг өнгөрсөн сард хийсэн ч энэ тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногоос л нийтэд ил болж эхэлжээ. Хүүгийн бие одоо сайн байгаа бөгөөд донор олдох хүртэл бяцхан зүрхтэйгээ амьдраад байж чадна гэж эмч мэргэжилтнүүд нь найдаж байна. Насанд хүрсэн хүнд суулгадаг хиймэл зүрх 900 грамм жинтэй байдаг бол бяцхан хүүд суулгасан зүрх ердөө 11 грам жинтэй, нэг минутад 1,5 литр цус шахаж чаддаг аж.
Төрөлхийн хүнд өвчтэй төрсөн хүү нэг сартай байхаасаа эмнэлгийн хяналтад орж, хиймэл зүрх суулгах мэс засалд бэлтгэгджээ. Түүнд суулгасан бяцхан зүрхийг өмнө нь зөвхөн амьтан дээр л туршиж байжээ. Уг зүрхийг Америкийн эмч Роберт Жарвик зохион бүтээж, мэс засал хийх зөвшөөрлөө Италийн Эрүүл мэндийн яамнаас авчээ. Хэрэв хиймэл зүрх суулгах энэ эмчилгээ үр дүнгээ өгвөл цаашид зүрхний хүнд өвчтэй хүмүүст донор олдохыг хүлээж байх хооронд амь насыг нь аврах гол арга хэрэгсэл нь болох юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан