Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Хавар ирснийг Фил тарвага америкчуудад зарлалаа

Жил бүрийн хоёрдугаар сард болдог уламжлалт баяр тарваганы өдрөө америкчууд өнөөдөр тэмдэглэж байна.
Пенсильвани мужийн Панксатони  гээг жижигхэн хотод амьдардаг Фил нэртэй тарвага өнөө өглөө баярт оролцож хавар ирж байгааг америкчуудад мэдээллээ.

Панксатонийн Фил нэртэй энэ тарвага цаг агаарыг урьдчилан мэддэг гэдгээрээ алдаршсан учир энэ баярын хамгийн хүндтэй зочин нь болдог байна. Ийм ч болохоор энэ жижиг хотыг “Дэлхийн цаг агаарыйн нийслэл” хэмээдэг гэнэ. Уламжлал ёсоор жил бүрийн хоёрдугаар сарын хоёр дахь өдөр тарвага ичээнээсээ гарч хавар болж байгааг зарладаг гэнэ. Тарвага гарч ирээд сүүдрээ хараад нүхэндээ буцаж орвол өвөл дахиад зургаан долоо хоног үргэлжлэх нь гэдэг. Харин сүүдэр харагдахгүй бүрхэг өдөр байвал хавар эрт ирэхийг дохиолдог байна.

Цаг уурчид энэ жилийн тухайд хоёрдугаар сар Пенсильванид цастай бүрхэгдүү байна гэжээ.
Хотынхон хавар угтах тарваганы өдөрт бэлэн гэдгэ эзарласан болохоор жуулчид хэдийнээ энд цугларчээ.

Баяр урьдын л адил өнгөрсөн шөнөөс эхэлж ёслолын буудлага, хөгжим эгшиглэж байгаад өглөөний 7,25 цагт олон нийтийн өмнө Фил гарч ирсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан