Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Экс Ерөнхий сайдын ил болоогүй нууц авьяас

Экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг улстөрч гэж мэдэхээс гэрэл зурагчин гэх хүн цөөн. Сүүлийн арав гаруй жил Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудыг гэрэл зурагт өөрийнхөө харсан өнцгөөр буулгаж буй тэрээр “Шигтгээ мэт миний эх орон” фото цомгоо өчигдөр үзэгч олонд дэлгэлээ. “Туушин” зочид буудалд болсон тус цомгийн нээлтэд гэрэл зураг сонирхогчид болоод гадаад дотоодын улс төр, урлаг соёлын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. Монгол орны байгалийн үзэсгэлэнт өнгө төрх бүхий 400 орчим гэрэл зураг багтсан тус цомгийг Герман улсад хэвлүүлсэн аж. “Шигтгээ мэт миний эх орон” буюу “My country like mosice” гэх тус цомог өнгөрсөн сарын 15-нд хэвлэлтээс гарч өчигдрөөс “amazon.com” тэргүүтэй олон улсын цахим худалдааны томоохон сайтаар худалдаалагдаж эхэллээ.
Түүний гэрэл зургийн анхны цомгийг Монголыг дэлхийд таниулах том сурталчилгаа болж чадна хэмээн зарим гэрэл зурагчид өндрөөр үнэлж байгаа аж.
Тэрээр өмнө нь “Оргил өөд” нэртэй номоо хэвлүүлсэн нь Германы хэвлэлийн компаниудын дунд зохиогддог шилдэг бүтээлийн уралдаанд нэр дэвшээд байгаа аж. Тус шалгаруулалтад Н.Алтанхуягийн “Оргил өөд” ном ардчиллын төлөөх шилдэг бүтээлийн номинацид өрсөлдөж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан