Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
“Левиафан” оросуудыг хоёр талцуулав

Олон улсыг шуугиулаад байгаа Оросын найруулагч  Андрей Звягинцевын “Левиафан” кино ОХУ-ын кино театруудаар гарч эхлэх гэж байна. Каннын кино наадмын “шилдэг зохиол”, Алтан бөмбөрцгийн  “гадаадын шилдэг кино” номинацаас эхлээд олон улсын кино наадмуудаас нэр хүндтэй шагналуудыг нь хүртсээр байгаа “Левиафаныг” ОХУ-д гаргахдаа бүх хараал, бүдүүлэг үг хэллэгийг нь хассан байна. ОХУ-ын хуулиар кино, телевизийн нэвтрүүлэг, театр гээд олон нийтэд хүрч байгаа бүх суваг хэрэгслээр хараалын үг хэллэгийг хориглодог. Харин “Левиафан”-д хараалын бүдүүлэг үг хэллэг өдий төдий гардаг учраас тэр бүгдийг хасч, 650 кино театраар гаргахад бэлджээ. Оростоо нэр хүнд бүхий “Алтан бүргэд” шагнал хүртсэн “Левиафан” киногоор энэ улсын төрийн хүнд суртал, авлига хээл хахуульд ялзарсан нийгмийг харуулахыг зорьсон юм. Кино хэдий дэлгэцэнд гараагүй ч аль хэдийнэ Оросын нийгэмд өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлж эхэлжээ. Киноны талаар олон нийт хоёр өөр байр суурьт хуваагдан талцах болсныг найруулагч Андрей Звягинцев “Бид яг байгаа оножээ” хэмээн дүгнэсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан