Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
“Хүүхэд нас” Британийн кино наадмын гол шагналыг авав
Британийн кино ертөнцийнхөн өчигдөр хуран чуулж, өнгөрсөн оны шилдгүүдийг тодрууллаа. “БАФТА” хэмээн нэршиж заншсан Британийн шилдэг кино шалгаруулах ёслолын ялагч нь үндсэндээ Ричард Линклэтерийн “Хүүхэд нас” байлаа. Уэс Андерсоны “Будапештын зочид буудал” кино гэхэд таван номинацад ялсан ч “Хүүхэд нас” БАФТА-гийн гол шагнал болох шилдэг кино, шилдэг найруулагчийн номинац авсан юм. Тэгвэл бусад гол шагналыг “Бүхний онол”, “Алиса хэвээр” зэрэг бусад кино наадмыг ч өнгөлж буй кинонууд хуваан авлаа.

Тухайлбал, шилдэг эрэгтэй жүжигчнээр “Бүхний онол” киноны гол дүрд тоглосон Эдди Редмэйн тодорсон бол шилдэг эмэгтэй жүжигчин нь “Алиса хэвээр” киноны гол дүрийн жүжигчин Жулиан Мур байв.

Манай үеийн суут ухаантнуудын нэг Стефен Хоукингийн амьдралаас сэдэвлэн хийсэн киногоор шилдэг жүжигчний шагнал хүртсэн Эдди Редмэйн шагналаа нэрт эрдэмтэнд зориулж байгаагаа тайзнаас мэдэгдсэн юм. Стефен Хоукингийн залуу насны амьдралыг харуулсан кино гурван ч шагнал хүртсэнээс хамгийн нэр хүндтэй нь “Британийн  гайхамшигт кино” хэмээн өргөмжлөгдсөн юм.

 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан