Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Анжелина, Питт хоёр долоо дахь хүүхдээ өргөж авна
Холливудын од Брэд Питт, Анжелина Жоли хоёр бас нэг хүүхэд өргөж аван долоон хүүхэдтэй болох гэж байна. Оросын “Комсомольская правда” сонинд бичсэнээр бол тэд туркийн дүрвэгсдийн лагериас хоёр настай Мусса гэдэг хүүг өргөж авахаар шийдсэн гэнэ.
Анжелина өргөж авах хүүхдээ зориудаар эрж хайсангүй, харин тэрээр НҮБ-ийн элчийн хувиар дүрвэгсдийн лагерьт очих үеэрээ өөрийнхөө орон гэрийг орхин дүрвэж яваа хүмүүс хэрхэн хэцүү хүнд амьдарч байгааг харах үеэрээ ингэж шийдсэн юм байна.
Орчуулагчийн нь хэлснээр бол жүжигчин бүсгүй тэднийг хараад нулимсаа барьж чадаагүй байна. Яг энэ үеэрээ Мусса хүү танихгүй эмэгтэй ингэж уйлахыг хараад тайтгаруулахаар шийдэн дөхөж ирэн жүжигчнийг тэвэрсэн гэнэ. Хамт байсан хүмүүс нь инээлдэж, харин Анжелина хүүгийн толгойг үнсээд түүнээс хойш түүнийг орхиогүй гэнэ.
Хожим нь тодруулахад Мусса хүү бүтэн өнчин байсан учраас Жоли нөхөртэйгөө яриад өргөж авахаар шийджээ. Хүүг өргөж авахад шаардлагатай бичиг баримт ойрын үед бэлэн болж жаал хүү тун удалгүй шинэ гэр бүлдээ ирэх юм байна.

Анжелина Жоли, Брэд Питт хоёр зургаан хүүхэдтэйн 8 настай Шайло Нувель, зургаан настай ихэр Вивен, Нокс гурав нь өөрсдөөс нь төрсөн бол 13 настай Мэддокс, 11 настай Пакс, 9 настай Захария нарыг өргөж авсан юм.
Холливудын од Брэд Питт, Анжелина Жоли хоёр бас нэг хүүхэд өргөж аван долоон хүүхэдтэй болох гэж байна. Оросын “Комсомольская правда” сонинд бичсэнээр бол тэд туркийн дүрвэгсдийн лагериас хоёр настай Мусса гэдэг хүүг өргөж авахаар шийдсэн гэнэ. Анжелина өргөж авах хүүхдээ зориудаар эрж хайсангүй, харин тэрээр НҮБ-ийн элчийн хувиар дүрвэгсдийн лагерьт очих үеэрээ өөрийнхөө орон гэрийг орхин дүрвэж яваа хүмүүс хэрхэн хэцүү хүнд амьдарч байгааг харах үеэрээ ингэж шийдсэн юм байна.

0 Сэтгэгдэл