Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Иранийн кино ”Алтан баавгай” хүртэв
Өнгөрсөн амралтын өдөр болсон 65 дахь удаагийн Берлинийн олон улсын кино наадмын шилдэг киногоор Иранийн "Такси" кино шалгаран "Алтан баавгай" хүртжээ.

Ираны найруулагч Жафар Панахи Тегараны энхэл донхол замтай, өнгө алагласан гудамжаар өөрөө такси жолоодон явж, үйлчлүүлэгчидтэйгээ нийгэмд тулгамдсан асуудлаар санаа бодлоо солилцож, ярилцаж байгаа тухай уг кинонд гардаг аж.

Тус улсын нөлөө бүхий кино найруулагч Жафар Панахи нь олон улсын кино шүүмжлэгчдэд хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд 2000 онд Венецийн кино наадмын тэргүүн шагнал болох "Алтан арслан"-г, 2006 болон 2013 онд Берлинийн кино наадамд хоёрдугаар байр эзлэн "Мөнгөн баавгай" шагнал хүртэж байжээ.

65 дахь удаагийн Берлиний олон улсын кино наадмын "Алтан байвгай"-н төлөө 19 кино өрсөлдсөн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан