Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
ДЭЛХИЙН ДУУРИЙН УРЛАГИЙН 20 ЗАЛУУ ОДЫН НЭГЭЭР Э.АМАРТҮВШИНГ НЭРЛЭЛЭЭ
Дэлхийн дуурийн урлагийн шилдэг 20 залуу дуучныг BBC-гээс нэрлэхэд манай УДЭТ-ийн урдаа барьдаг гоцлооч Э.Амартүвшин тэдний нэгд багтсан байна. Дэлхийн 55 орны 350 гаруй шилдэг дуучдаас шилэгдэж үлдсэн эдгээр 20 дуучин BBC-гээс зохион байгуулдаг “Кардиффын дэлхийн шилдэг дуучин” хэмээх 32 жилийн түүхтэй нэр хүндтэй тэмцээний сүүлчийн шатанд өрсөлдөх юм.
Ирээдүйтэй хэмээн ихээхэн итгэл найдвар хүлээлгэж буй залуу үеийн дуурийн дуучдаас жил бүр шилж сонгон энэхүү тэмцээнд оролцуулдаг бөгөөд энэ удаа Монголоос гадна Итали, Герман, Ирланд, Франц, Швейцари, Швед, Норвеги, Өмнөд Америк, АНУ, Өмнөд Солонгос гээд 20 орныг төлөөлөн оролцох юм байна. Тэмцээн ирэх зургадугаар сарын 14-21-ний хооронд Уэльсийн нийслэлд болох бөгөөд дээрх 20 дуучнаас шилэгдсэн нэг ялагч Кардиффын цом, 15 мянган фунтээр шагнуулах юм байна.
1983 оноос BBC-гийн Уэльс дэх салбараас зохион байгуулж ирсэн “Cardiff Singer of the World” тэмцээн сонгодог урлагийн ирээдүйн оддыг тодруулан гаргаж ирдгээрээ алдартай. Тэмцээний шүүгчид өнгөрсөн оны сүүлчээр долоон улсад очиж, 350 оролцогчийн авьяас, ур чадварыг сорьсны дараа эцсийн шатанд үлдэх 20-ийг тодруулжээ.
Дэлхийн дуурийн урлагийн шилдэг 20 залуу дуучныг BBC-гээс нэрлэхэд манай УДЭТ-ийн урдаа барьдаг гоцлооч Э.Амартүвшин тэдний нэгд багтсан байна. Дэлхийн 55 орны 350 гаруй шилдэг дуучдаас шилэгдэж үлдсэн эдгээр 20 дуучин BBC-гээс зохион байгуулдаг “Кардиффын дэлхийн шилдэг дуучин” хэмээх 32 жилийн түүхтэй нэр хүндтэй тэмцээний сүүлчийн шатанд өрсөлдөх юм. Ирээдүйтэй хэмээн ихээхэн итгэл найдвар хүлээлгэж буй залуу үеийн дуурийн дуучдаас жил бүр шилж сонгон энэхүү тэмцээнд оролцуулдаг бөгөөд энэ удаа Монголоос гадна Итали, Герман, Ирланд, Франц, Швейцари, Швед, Норвеги, Өмнөд Америк, АНУ, Өмнөд Солонгос гээд 20 орныг төлөөлөн оролцох юм байна. Тэмцээн ирэх зургадугаар сарын 14-21-ний хооронд Уэльсийн нийслэлд болох бөгөөд дээрх 20 дуучнаас шилэгдсэн нэг ялагч Кардиффын цом, 15 мянган фунтээр шагнуулах юм байна.
1983 оноос BBC-гийн Уэльс дэх салбараас зохион байгуулж ирсэн “Cardiff Singer of the World” тэмцээн сонгодог урлагийн ирээдүйн оддыг тодруулан гаргаж ирдгээрээ алдартай. Тэмцээний шүүгчид өнгөрсөн оны сүүлчээр долоон улсад очиж, 350 оролцогчийн авьяас, ур чадварыг сорьсны дараа эцсийн шатанд үлдэх 20-ийг тодруулжээ.
0 Сэтгэгдэл



















