Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
“Энх мэндийн хадаг”-тай эргэн уулзахын ерөөл өргөе
Ж.ГЭРЭЛЧУЛУУН
Өвөрмонголын өөртөө засах орны Ардын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас уламжлал болгон зохион явуулдаг “Энх мэндийн хадаг” урлаг соёлын тоглолт Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө. Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй уг тоглолтод Өвөрмонголын Хүрээ хошууны “Улаанмөчир” бүжгийн чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ, “Ланье” хөгжмийн чуулга, Өвөрмонголын алдарт дуучин Цэцэгмаа, Халин мөн залуу дуучин Мөнхжаргал, Урнаа, Амгалан, Үзэсгэлэн тэргүүтэй 50 гаруй уран бүтээлч оролцсон. Жил жилийн сар шинээр эгшигэн цэнхэр хадгаа дэлгэсээр Монгол ахан дүүстээ зочилдог ӨМӨЗО-ы уран бүтээлчид энэ жил илүү өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн нь тоглолтоос харагдаж байв.

Ардын дуу, бүжиг тэргүүтэй язгуур урлагийн төрлүүдээс дээжлэн хүргэснээс гадна орчин үеийн урлагийн үзүүлбэрүүдээр ч олны сонорыг мялаасан юм. “PTS” хамтлагийн залуус цоглог хөг, хэмнэлтэй “Boom Boom”, “Аз жаргал хүсье” зэрэг дуугаараа ая барьсан бол амьд хөгжимтэй дуулах нь ч байв. ӨМӨЗО-д суугаа Буриад зоны төлөөлөл болсон дуучин Цэцэгмаа Буриад хэмээх дуугаараа мэндчилгээ дэвшүүлсэн бол залуу дуучин Мөнхжаргал Жаахан шарга дууг хөөмэйлөн дуулсан юм.

Үнэ төлбөргүйгээр үзэгчдэд хүргэсэн тоглолтынхоо тухай Өвөрмонголын өөртөө засах орны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны Суртал ухуулгын газрын дарга Д.Баянжаргал хэлэхдээ “Монгол ахан дүүстээ ая дуугаараа сар шинийн мэндчилгээ дэвшүүлэхээр ирсэн учир “Энх мэндийн хадаг” гэх энэхүү тоглолт хэн бүхэнд нээлттэй, үнэгүй болж байгаа юм” хэмээсэн.

Түүнчлэн, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас өнөөдөр Хятад-Монгол хоёр орны орчуулагчдын анхдугаар их хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулна. Тус хуралд нийт 80 гаруй орчуулагч, Хятад, Монгол судлаач оролцох юм байна.

0 Сэтгэгдэл