Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Гурван метр матрын тоглолт үзэгчдийг гайхашруулна
"Дэлхийн цирк Монголд-2015" олон улсын шилдэг циркчдийн хамтарсан тоглолтыг хоёр дахь удаагаа зохион байгуулах болсон талаар өнөөдөр мэдээллээ.

Тус тоглолтыг “Монгол Циркийн хөгжлийн төв" ТББ-аас санаачлан Монголын Үндэсний цирктэй хамтран зохион байгуулж байгаа юм.

Тоглолтод Монгол, АНУ, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, БНАСАУ, Украин, Вьетнам, Беларусь, Латви зэрэг орны олон улсын нэр хүндтэй өндөр зэрэглэлийн тэмцээний эхний гурван байрын шагналт нийт 60 гаруй жүжигчин оролцоно.

"Монгол Циркийн Хөгжлийн Төв" ТББ-ын тэргүүн Н.Эрдэнэ хэлэхдээ, “Энэ удаагийн тоглолтод үзэгчдийг гайхшруулах циркийн хаан үзүүлбэр гэгддэг агаарын нисэлтийн үзүүлбэрийг хүргэхээр төлөвлөөд байна. Мөн циркийн амь эрссэн номеруудын нэг үхлийн цагираг буюу 10 метрийн өндөртэй төмөр цагариг дээрх үзүүлбэрийг БНХАУ-ын жүжигчид, Испанийн жүжигчид илбийн гайхамшгийг үзүүлэх бол АНУ-аас алиалагч, Вьетнамаас сармагчин, Украинаас 3 метр урт аварга матар, Латвиас ховор үүлдрийн сургуультай нохой ирнэ. Харин манай циркчид агаарт зургаа эргэн дэлхийн рекордыг эвдсэн “Шидэх банзнаас үсрэгчид” номер болон “Аюултай ирвэс” уран нугаралтын номероор оролцоно. "Дэлхийн Цирк Монголд-2015" хэмээх нэрийн тухайд хоёр жилийн өмнө болж байсан тоглолттой андуурч магадгүй. Нэр нь ижил боловч хөтөлбөр, уран бүтээлчид бүгд цоо шинэ шүү” хэмээн онцлов.

"Дэлхийн Цирк Монголд-2015" тоглолт энэ сарын 23-ны өдрөөс эхлэн ажлын өдөр 19.00, амралтын өдөр 15.00, 19.00 цагаас болно.

Тоглолтын тасалбар суудлаасаа хамааран 15, 20,  30 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд энэ сарын 9-нөөс эхлэн  Монголын үндэсний циркийн кассаар худалдаалах аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан