Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
Урлаг хэрэггүй..., Байшин хэрэгтэй
Саяхандаа анх удаа Нийслэл өмчийнхөө талаар баримтлах бодлогын баримт бичгээ боловсруулан хэлэлцүүлж байна гэдгийг сонсож байлаа. Манай улс 5300 орчим төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдтэйгээс 4020 нь орон нутгийн болон нийслэлийн өмч. Энэ олон байгууллага дунд сая давсан хүн амтай их хотод урлагийн гэх ганцхан байгууллага бий нь Нийслэлийн Улаанбаатар чуулга. Хамгийн инээдтэй нь нөгөө өмчийн талаар явуулж байгаа бодлого нь явж явж нийслэлээрээ овоглосон ганц чуулгаа СТӨ-тэй нэгтгэх бодлого болж хувирсан байна шүү цаана чинь. Уг нь жил хүрэхгүйн хугацаанд багагүй мөнгөөр /1,7 тэрбум төгрөг шиг санаж байна/ чуулгын байр техник хэрэгслээ сайжруулж Залуучууд үзэх юмтай очих газартай болж байсан санагдах юм.

“Залуучуудын Соёлын төв” нэртэйгээр 1987 онд анх байгуулагдаж байсан Нийслэлийн Улаанбаатар чуулгын байр анхнаасаа театрын зориулалттайгаар баригдсан ч аль ч төр засгийн үед барилга байшин нь ашиг хонжоо хайгчдын арааны шүлсийг гойжуулдаг байсан одоо ч бас гойжуулж байгаа бололтой юм. Холливуд баар өөр юу юу ч байлаа ямар ч л байсан Залуучуудын ордон гэхээргүй байсан энэ обьектийг монголд ганцхан эргэдэг зориулалтын тайзтай 650 хүний суудалтай гэдгийг бүгд мартсан байсныг тус чуулгын уран бүтээлчдийн сүүлд тавьсан хоёр мюзикл тоглолтын үеэр бүгд эргэн санаж билээ.
Дэлхийн урлагийн хөгжилд хүч түрэн орж ирж байгаа мюзикл төрлөөр /арзганаж марзганасан хошин шог бус / анхныхаа уран бүтээлүүдийг эхэлж уран бүтээлчдийнхээ чадал чансааг хөгжүүлж эхэлж байгаад нь би хувьдаа баярлаж залуучууд ийм нэг мюзикл тавьдаг театртай болчих юм биш байгаа гэж битүүхэндээ горьдож байсныг нуугаад яахав. Харин одоо сонсоход хошин урлагийнхан эзэгнэсэн СТӨ-ний хатавчинд энэ чуулгынхныг аваачих гэж байгаа бололтой юм. Энгийн нэг логикоор ойлгох гээд ч чадахгүй ухаан дутаж байна . Нийслэл чинь өөр юм танаж бүсээ чангална гээд байгаагүй билүү. Жишээ нь хотын даргын 6 орлогчийг цөөрүүлнэ , иргэдийн төлөөлөгчид улсын төсвийн мөнгөөр хөлбөмбөг үзэхгүй гэх мэт өөр л юм байсан санагдана. За за тэгээд манайханд хошин шогоос өөр урлаг хэрэгтэй биш дээ ямар. Ямар сайндаа л 5000 жуулчин татах Найрсаг Улаанбаатар төсөл дэлгүүрийн рекламнаас хэтрэхээ болих вэ дээ. Уг нь Нийслэлийн өмчийн харилцааны менежментийн оновчтой бодлого гэж тодорхойлогдож байгаа Нийслэлийн өмчийн талаар баримтлах бодлогоо “өмчийн үр ашиг, өгөөж, эдийн засгийн чадавхи дээшлэн, тогтвортой хөгжлийг хангаж нийслэлийн өмчийг үнэ цэнэтэй, үнэлж болохуйц, өрсөлдөх чадвартай болгоно гэж тодорхойлсон байна лээ.
Үнэ цэнэтэй ч үнэ цэнэтэй болгосон /1,7 тэрбумаар засаж тохижуулсан/, харин одоо урлаг хэрэггүй байшин хэрэгтэй болжээ хөөрхий. Уг нь Нийслэлийн “Улаанбаатар” чуулга 40 гаруй уран бүтээлчидтэй, үндэсний өв уламжлалт ардын урлаг уртын болон ардын богино дуу, бий биелгээ, цамын бүжиг, хөөмэй, үндэсний найрал болон цөөхүүл хөгжмийн цөөнгүй уран бүтээлийн урын сантай урлагийн хөгжлийг үүрч дүүрч яваа цөөхөн байгууллагын нэг. Сүүлийн нэг жилд орчин үеийн залуусын сонирхолд нийцүүлэн ардын урлагийг орчин цагийн өнгө аяс бүхий урлагийн төрөл жанртай хослуулан бүтээлүүд туурвиж эхэлсэн нь олзуурхууштай л байлаа. Явж явж тэгээд урлагаа л уруудуулахаас өөр ажилгүй болжээ дээ янз нь.

0 Сэтгэгдэл