Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Ринго Старр: Пол Маккартни бүр 1966 онд нас барсан, ижил нь дуулж байгаа
Ливерпулийн алдарт The Beatles хамтлагийн оролцогч, бөмбөрчин байсан Ринго Старр “Hollywood Inquirer” хэвлэлд өгсөн ярилцлагадаа Пол Маккартниг бүр 1966 онд нас барсан, өнөө хүртэл түүний нэрээр ижил хүн л орлон дуулж хөгжимдөж байгаа гэж мэдэгдсэн нь хэвлэл мэдээллийнхнийг гайхшруулаад байна.
“The Beatles”-ийн бөмбөрчин энэ ярилцлагадаа өнгөрсөн хагас зууны туршид Пол Маккартнийг хэн нэгэн Билли Ширс гэгч л орлож байсан гэжээ.

“Полыг нас барахад бид үнэхээр балмагдсан. Тэр үед бидний менежер Брайан Эпстайн юу хийж, яах нь тодорхойгүй байлаа. Тэгээд тэр ямар ч байсан хэсэгтээ Полыг орлож байхыг Билли Ширст гэгчид санал болгосон. Тэр уг нь хамтлагт хоёр долоо хоногоос илүүгүй байж Полыг орлох байсан ч үзэгчид, сэтгүүлчид гээд хэн ч орлон тоглогч байна гэж мэдээгүй. Тэгэхээр нь бид Ширсийг хамтлагийнхаа байнгын гишүүн болгохоор шийдэж, тэр ч энэ хугацаанд мэргэжлийнхээс, Полоос дутахгүй хөгжимчин болсон” гэж Ринго Старр “Hollywood Inquirer”-т ярьсныг британийн хэвлэлүүд иш татаж байна.

Пол Маккартниг олон жилийн өмнө нас барсан гэдэг цуу яриа хэвлэлээр анх удаа тарж байгаа нь энэ биш. Бүр 1969 онд Маккартниг нас барсан гэж америкийн хэсэг оюутан бичиж байсан.
“Битлз”-ийн шүтэн бишрэгчдийн энэ цуу яриа энэ хамтлагийн "Abbey Road" цомгийн гадар дээр хэвлэсэн зургаас үүдэн гарсан гэдэг. Энд Пол Маккартнигийн зураг нүд нь аниатай, тамхи татаж байгаагаар гарснаас ингэж ярьцгаах болжээ.
Хэдийгээр дахин ийм дуулиан, яриа гараад байгаа ч Пол Маккартни өөрөө энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Ливерпулийн алдарт The Beatles хамтлагийн оролцогч, бөмбөрчин байсан Ринго Старр “Hollywood Inquirer” хэвлэлд өгсөн ярилцлагадаа Пол Маккартниг бүр 1966 онд нас барсан, өнөө хүртэл түүний нэрээр ижил хүн л орлон дуулж хөгжимдөж байгаа гэж мэдэгдсэн нь хэвлэл мэдээллийнхнийг гайхшруулаад байна. “The Beatles”-ийн бөмбөрчин энэ ярилцлагадаа өнгөрсөн хагас зууны туршид Пол Маккартнийг хэн нэгэн Билли Ширс гэгч л орлож байсан гэжээ.

0 Сэтгэгдэл