Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Нарны зай бүхий онгоц дэлхийг тойрохоор гарлаа

Зөвхөн нарны эрчим хүчээр ажиллаж нисдэг Solar Impulse нисэх онгоц дэлхийг тойрохоор өнөөдөр өглөө Абу-Дабигаас гарлаа. Энэ бол нарны эрчим хүчээр ажилладаг онгоц дэлхий тойрох гэж байгаа анхны аялал.
Энэ төслийн удирдагч доктор Ахмал ибн аль-Хоуль энэ нислэг Арабын Эмиратын хувьд түүхэн ач холбогдолтой үйл явдал болно гэж мэдэгдсэн байна.
Францын Dassault Systеmes товчооны бүтээсэн энэ онгоц өнгөрсөн онд хоёр удаа туршин нислэгээ амжилттай гүйцэтгэсэн юм.

Энэ онгоц нарны эрчим хүч цуглуулах 17,2 мянган батарей бүхий 72 метр урт далавчтай, нийтдээ 2,3 тонн жинтэй, цагт 140 км хурдлах хүчин чадалтай юм.
Нэгэнт эрчим хүчээ цуглуулсан бол онгоц цаг агаарын ямар ч нөхцөлд, бүрхэг байсан ч, салхитай байхад ч нисэх чадвартай.

2010 оны дөрөвдүгээр сарын 7-нд ийм загварын онгоц 75 минутын турш ниссэн бол 2012 оны зургадугаар сард Швейцариас Марокко хүртэл 205 мянган км зам туулж анх удаагаа тив хооронд зорчсон юм.
2013 оны тавдугаар сард Solar Impulse анх удаа буулгүйгээр 26 цаг нисч 1,5 мянган км зам туулж дээд амжилт тогтоож байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан