Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Дэлхийн циркийн тасалбар худалдаанд гарлаа
“Дэлхийн цирк Монголд 2015” тоглолт Монголын үндэсний циркт энэ сарын 23-нд болно.
Энэхүү тоглолтын тасалбар өчигдрөөс эхлэн худалдаанд гарлаа. Тоглолтын тасалбар суудлын байршлаас хамааран 15000, 20000, 30000 төгрөгийн үнэтэй байх юм. Харин 0-4 настай хүүхдүүдэд үнэгүй тоглох аж.
Тоглолтод Олон улсын А зэрэглэлийн уралдааны шагналтай шилдэг жүжигчид манай улсад долоо хоног саатаж, гайхам үзүүлбэрүүдээ толилуулна. БНАСАУ-ын агаарын нисэлт, АНУ-ын илбэчид, БНХАУ-ын “Үхлийн цагариг”, Вьетнамын аварга могой, матар гээд 12 орны 60 гаруй жүжигчин оролцох энэ тоглолт ажлын өдрүүдэд 19.00, амралтын өдрүүдэд 15.00, 19.00 цагт тоглох юм. Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр MCS FANTA брэнд ажиллаж байна.
Тоглолтын тасалбарыг Монголын үндэсний циркт байрлах билетийн касс болон 19001950 дугаарт захиалан үнэгүй хүргүүлж авах боломжтой.
“Дэлхийн цирк Монголд 2015” тоглолт Монголын үндэсний циркт энэ сарын 23-нд болно.Энэхүү тоглолтын тасалбар өчигдрөөс эхлэн худалдаанд гарлаа. Тоглолтын тасалбар суудлын байршлаас хамааран 15000, 20000, 30000 төгрөгийн үнэтэй байх юм. Харин 0-4 настай хүүхдүүдэд үнэгүй тоглох аж.

0 Сэтгэгдэл