ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Америкийн томоохон гэсэн бүх компанийг Хятад хакерджээ
Хятадын Засгийн газар АНУ-ын шилдэг компаниудын бизнесийн санаа, үнэ цэнэ бүхий мэдээллийг олж авахын тулд бараг бүх томоохон компанийн компьютерийг хакердаж байжээ. Энэ тухай Ерөнхийлөгч Ж.Бушийн үед АНУ-ын Тагнуулын газрын даргаар ажиллаж байсан Майк МакКоннелл Миссуригийн их сургуульд илтгэл тавих үеэрээ хэлсэн байна. Хэдийгээр Америкийн том гэсэн бүх компанийн компьютерийг Хятад хакердаж байгааг АНУ мэдсэн ч тэд чухам ямар арга замаар, ямар вирус ашиглан дотоод сүлжээнд нэвтэрснийг хэзээ ч олж мэдэж байгаагүй гэнэ. Хятадууд тэр нууцлаг вирусийнхээ тусламжтайгаар хүссэн үедээ тагнуулын мэдээлэл цуглуулдаг байсан гэнэ. Хятад зөвхөн бизнесийн байгууллагуудыг хакердаад зогсохгүй Конгресс, Батлан хамгаалах яам, Төрийн департментын компьютер руу хүртэл халдаж байжээ. МакКоннеллын хэлснээр бол Ерөнхийлөгч Ж.Бушийн үед Хятадын Засгийн газар 100 мянга гаруй хакерыг гадаад улс орнуудаас үнэ цэнэтэй мэдээлэл хулгайлахдаа ашигладаг байжээ. Хятадууд ихэвчлэн нисэх онгоц, автомашин, сансрын хөлөг, үйлдвэрлэлийн дизайн, програм хангамжийн талаарх шинэ санаа оноо, мэдээлэл төлөвлөгөө сэлтийг хулгайлдаг гэнэ.

0 Сэтгэгдэл