Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Дуучин Ч.Алтантүлхүүр малч түмэндээ зориулсан төсөл хэрэгжүүлнэ
“Мал маллах сайхан”, “Таван эрдэнэ”, “Малчин заяа,“Хот айл, “Хатад дамжсан бүүвэй”, “Хосоор жаргалтай хорвоо” “Ямар их хайр вэ” зэрэг олон сайхан уран бүтээлээрээ хэдийнээ сонсогчдын танил болсон дуучин Чантуугийн Алтантүлхүүр нь нийгмийн сайн сайхны төлөө өөрийн гар биеэ зориулахаар “Таван эрдэнийн эх орон” зорилтот төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа юм байна.

Дуучин бүсгүйн хэрэгжүүлж буй төсөл нь Монголчуудын уламжлал, нүүдэлчдийн өв соёл, малчин түмнийхээ аж амьдрал, эрдэнэт мал сүргийг магтан дуулж малч түмэндээ сэтгэлийн дэм өгөх урам зоригийг нь сэргээх, тэдний бүтээлч хөдөлмөр, ажлын үр шимийг нь клип, кино концерт зэрэгтээ тусгаж, олон нийтэд сурталчилан таниулах зэргээр ард иргэд, өсвөр хойч үедээ монгол бахархалыг бий болгох зорилготой гэнэ.

СУИС- ийг Дуурийн дуулаачийн мэргэжилээр “ A” дүнтэй төгссөн дуучин бүсгүй 2008- 2014 онд УДБЭТ- рт дуучнаар ажиллаж дэлхийн болон үндэсний сонгодог дууриудад гол болон туслах дүрүүдийг бүтээж мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллахын зэрэгцээ өөрийн хувийн урын сангаа байнга баяжуулж нийтийн дууны урын сандаа 70 гаруй уран бүтээл, хоёр бие даасан цомгоо гаргасан бөгөөд тун удахгүй "Таван эрдэнийн эх орон" төслийнхөө хүрээнд өөрийн анхны бие даасан тоглолтоо үзэгчдийн хүртээл болгохоор завгүй яваа сурагтай.

0 Сэтгэгдэл