Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Улсын Филармонийн морин хуурын чуулга, симфони найрал хөгжим, баянмонгол чуулга дуучид нэгэн тайзнаа

Монгол уран бүтээл төслийн хүрээн дэхь төлөвлөгөөт уран бүтээлүүд амжилттай тоглогдож нэгдүгээр улиралын хаалтын тоглолтоо үзэгч, сонсогчдодоо өргөн барихад бэлэн болоод байгаа бөгөөд өчигдөр буюу 03-р сарын 24-нд “МОНГОЛ УРАН БҮТЭЭЛ” нэгдсэн ГАЛА тоглолтын хэвлэлийн бага хурал улсын Филармонийн танхимд боллоо. Хэвлэлийн бага хуралд Монгол улсын Филармоний уран сайхны удирдаач Н.Бүтэнбаяр /МУУГЗ/, ерөнхий найруулагч С.Сүхбаатар /МУУГЗ/, туслах найруулагч Б.Эрдэнэ-Оюун, маркетингийн менежер Г.Алтан-Од нар оролцсон.
МОНГОЛ УРАН БҮТЭЭЛ нэгдсэн тоглолт нь улсын Филармонийн нэгдүгээр улиралын хаалтын тоглолт бөгөөд энэхүү тоглолтонд бүтэн улиралын турш тоглогдсон бүтээлүүдээс сорчлон тоглох ба Улсын Филармонийн Симфони оркестр, Морин хуурын чуулга, Баямонгол жазз найрал хөгжим, удирдаачид, дуучид нийлсэн нийтдээ 150 гаруй уран бүтээлчид оролцоно. Монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүд, сэтгэлд хоногшсон дуунууд эгшиглэх энэхүү тоглолтонд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Тоглолт нь 2015 оны 03 сарын 27-ны 15:00 цагт СТӨ-нд ганцхан удаа тоглоно.
Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл Mongolian State Philharmonic/facebook.com, mglphilharmonic/twitter.com цахим хуудас болон 70118012, 70148012, 88004849, 99045517, 99925074 дугаарын утаснаас тодруулахаас гадна тасалбарыг 1900-1617 захиалан авч болох юм байна.

0 Сэтгэгдэл