Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Г.Ундармаа инээдмийн уран сайхны кино найруулна
Б.СОНОР
“Single lady”, “Тютю” уран сайхны кино найруулж үзэгчдэд найруулагчийн авьяасаа гайхуулаад буй жүжигчин Г.Ундармаа удахгүй дараагийн уран бүтээлдээ орох нь. Тэрээр энэ талаараа “Надад гурав, дөрвөн кино зохиол ирсэн. Зохиолуудаас сонголтоо хийлээ. Цэвэр инээдмийн кино хийхээр болсон.

Багш оюутны амьдралыг харуулсан бүтээл болох юм. Багш нар их үнэнч, өөдрөг үзэлтэй, залуу сэтгэлгээтэй, мундаг боловсролтой хүмүүс санагддаг. Оюутнууд, хүүхдүүдийг сургана гэдэг эх орныхоо төлөө хийж байгаа маш том хөрөнгө оруулалт. Харин оюутнууд дөнгөж аав, ээжийнхээ гараас гараад шинэ амьдралд ороод хамгийн хэцүү зааг дээр ирдэг. Тиймээс энэ хоёр ертөнцийг сайхнаар харуулсан, инээдмийн кино хийх бодолтой байна” хэмээн ярьсан.
Мөн тэрээр өмнө нь төрөх эмнэлгийн хүлээн авах заал, аавуудын өрөөг шинээр нээж, камержуулж, тоног төхөөрөмж авч өгснөөс гадна Яаралтай түргэн тусламжийн төвийн хүлээн авах заал, эмч нарын амралтын, үзлэгийн өрөө, заалыг нь тохижуулсан өгсөн билээ. Тэгвэл одоо ХӨСҮТ-ийн гуравдугаар давхрын хүлээлгийн өрөөг тохижуулах ажлаа эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн дээрх “Итгэлийн танхим” төслийнхөө ажилд 185 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хандиваар босгосон төдийгүй цаашид ч энэ ажлаа эрчимтэй өрнүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

0 Сэтгэгдэл