Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Дуучин Б.Маралжингоо уран бүтээлээ хавартай зүйрлэлээ

Дуучин Б.Маралжингоо 2008 онд гаргасан “Миний ертөнцийн зүүд” цомгоороо сонсогчдод танигдсан билээ. Гэсэн ч тэрээр сүүлийн үед шинэ уран бүтээл тоотой гаргаж, сонсогчдод битүүхэн хүлээлт үүсгээд байгаа. “B” продакшинтай хамтын ажиллагаагаа дуусгавар болгосон тэрээр 2012 оноос ая зохиогч, продюсер Ганг болон дуучин Daisy нартай хамтран ажиллах болсон юм. Тэгвэл хамтын ажиллагааны үр дүнгээ удахгүй сонсогчдодоо хүргэхээр болж, долоон дуутай шинэхэн цомгоо энэ хавартаа багтаад өлгийднө гэдгээ амлалаа.
Хамгийн сүүлд “Өөрийнхөө зүгт” дуугаа гаргасан тэрээр цомогт багтсан бүх дуугаа дүрсжүүлсний дараа бие даасан тоглолт хийхээр болжээ. Энэ талаараа “Би ямар нэг улирлыг хөгжмөөр төсөөлөх дуртай. Өнгөрсөн зуныг дурсахаар ихэвчлэн хуучны дуу санаанд ордог. Учир нь би аавтайгаа хөдөө амарсан юм. Аав маань The Doors, Pink Floyd хамтлагийн хуучны дуунуудыг сонсдог. Зөөлөн салхи, ногооны үнэр, аавын яриа, хуучны дуу сайхан зохицол байгаа биз. Харин энэ удаа хүмүүс миний шинэ цомгийн дууг сонсоод хаврын улирлыг төсөөлж байгаасай гэж хүсч байна. Тоглолтоо бас дулаан улиралд хийнэ” гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан