Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Загварын Nina Ricci-ийн залгамжлагч шоронд суух нь
Загварын алдарт Nina Ricci ордны өв залгамжлагч, 73 настай Арлет Риччи татвараас зугтаж хууль бусаар орлого олсон орлогоо нуусныхаа төлөө нэг жил шоронд сууж, нэг сая еврогийн төлбөр төлөхөөс гадна 4 сая еврогоор үнэлэгдэх хоёр ч объектоо хураалгах боллоо. Францын шүүх түүнийг татвараас зугтааснаас гадна Швейцарь дахь  HSBC банкинд 22 сая евро нууцаар хадгалж байсныг илрүүлжээ.
Түүний охин 51 настай Марго Виньяг ч бас найман сар тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн байна.

Загварын алдарт Nina Ricci ордныг үүсгэн байгуулагчийн ач охин энэ хатагтай бас улсад төлөөгүй хэдэн сая еврогийн татвараа францын санд тушаах ёстой болж байна. Үүнээс гадна Риччи бас Францын засгийн газарт сэтгэлзүйн хохирол учруулсны төлөө  100 мянган евро төлөх юм.

Риччийн өмгөлөөгч Жан-Марк Федида энэ бүхний төлөө давж заалдана гэдгээ мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ шоронд хорих ялыг нь зөөлрүүлэн гэрийн хорионд байлгах талаарч бас шүүхэд хандах юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан