Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
ТТГ-ын ажилтан байсан эр Мерилин Монрог алснаа дэлгэлээ

АНУ-ын Тагнуулын Төв газрын офицер байсан 78 настай Норман Хожес 1959-1972 оны хооронд засгийн газрын тушаалаар 37 хүн хөнөөсний нэг нь нэрт жүжигчин Мерилин Монро байсан гэдгээ дэлгэсэн байна.
Виржини мужийн нэгэн эмнэлэгт хэвтэж байгаа өвгөн энэ дуулиант мэдэгдлээ хийжээ. Түүний  хөнөөсөн хүмүүс нь “улс орны аюулгүй байдалд хөнөөл учруулах” аюултай байснаас  өөрийн дарга хошууч Жеймс “Жимми” Хейвортын даалгавраар гүйцэтгэж байсан гэнэ.

              Тагнуулын Төв газрын офицер байсан 78 настай Норман Хожес

Хожес орсон  таван хүнтэй багийн золиос нь улс төрийн зүтгэлтэн, сэтгүүлч, үйлдвэрчний байгууллагын удирдагч, эрдэмтэн, зураач гээд төрөл бүрийн мэргэжлийн “аюултай” хүмүүс байжээ.
Тэдний амийг нь хөнөөсөн хүмүүсийн дотор жүжигчин Мерилин Монро ганцаараа эмэгтэй байсан гэж Хожес ярьжээ. Нэрт жүжигчин зөвхөн ерөнхийлөгч Кеннедитэй төдийгүй кубын удирдагч Фидель Кастротой нууц амрагийн харилцаатай байсан болохоор “старатегийн чухал нууц материалуудыг коммунистуудад дамжуулж болзошгүй байсан” гэнэ. Тийм болохоор америкчуудын хайртай кино жүжигчнийг алсандаа  Хожес  нэг их харамсдаггүй гэжээ.

                                   Мерилин Монро ах дүү Кеннедитэй хамт

Хожес  1962 оны наймдугаар сарын 5-ны шөнийн нэг цагийн үед кино одын өрөөнд ороод үхлийн тариа хийсэн гэнэ. Энэ нь Мерилин Монрог шууд үхэлд хүргэжээ.
Тагнуулын төв газрын ажилтан байсан, эмнэлэгт хэвтэж байгаа энэ өвгөний яриаг баталж нотлох нэг ч хүн амьд байхгүй юм байна. Хожесын дурдсан, түүний дарга байсан хошууч Хейворт  гэхэд л 2011 онд зүрхний шигдээсээр нас баржээ.
Өдөр хоногоо хүлээн хэвтэж байгаа өвгөний яриаг юутай ч Холбооны мөрдөх товчоо анхааралдаа авч шалгаж эхэлсэн байна.
0 Сэтгэгдэл
door
manaihan zöv zuiliin tölöö yavj baigaa negnee buruutgaj öörsdiig n alj baigaa negniig ömöördög erguunuud tegvel tegeed ölsööd uhecgee esvel deer bichsen gar tednii hamsaatnuud baihldaa
Монгол бас Уянга Ганбаа Жавхлан энэ тэр гэсэн ард Түмний нэр барьж улс орон үймүүлсэн олиггүй нөхдүүдээсээa салах хэрэгтэй урд нь ч бас төрийг цэврэлсээр ирсэн ху нам зориг дашбалбар зэнээ энэ тэр гээд даанч тэнэг ард түмэн төр 2 нийлээд ардын баатар болгочидогоос
Нүглээ наминчилж нүглээ нимгэлж байхгүй юу даа. Үхэхийн хооронд худлаа ярих шаардлага энэ өвгөнд байхгүй
Халуундаа дэмийрч байгаа байлгүй дээ
худлаа ярьж байгаа байх, үхэхийн хооронд сенсаацлаад, мундаг л өвгөн байна.
ЭНЭ ӨВГӨНД АЛДАХ ЮМ БАЙХГҮЙ УЧИР НУУЦАА ДЭЛГЭСЭН НЬ ДЭЭР. 50 ЖИЛИЙН ДАРАА ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХҮН ИНГЭХИЙГ ХЭН БАЙГ ГЭХЭВ
Хамгийн их уншсан