Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
70-аад онд Монголд байсан орос эр тэр үеийн загварыг дурсч байна

1970-аад оны дунд үед Улаанбаатарт хэдэн жил амьдарсан орос эр Алексей Викторович Нифонтов “Эцэг эх маань 1970-аад онд яаж хувцаслаж байсан бэ” гэсэн хөтөлбөрт ингэж хариулсан байна.
70-аад онд чинь залуучууд үндсэндээ л адил хувцаслаж байсан даа. Цув, бариухан цамц, эмэгтэйчүүд бол өндөр ултай платформ гутал, эрчүүд нь сахал хууз гээд л.... Бас их үстэй захтай шуб дээл.... Бүгд л Битлзийг шүтэж дууг нь сонсон, тэдэн шиг байхыг мөрөөдөж байлаа. За тэгээд бусдаас илүү харагдах гэж цамцаа хасч, илүү чамин зүйл эдлэх гээд л.....
Миний ээж Харьковын Загварын ордны ерөнхий зураач байсан болохоор тэнд л би юм оёж сурсан. Тэгээд л өөртөө моодны цамц оёод өмсдөг байлаа шүү дээ.
1976 онд бид  Монгол руу томилолтоор явж Улаанбаатарт хэдэн жил амьдарсан. Тэнд хувцасны сонголт арай илүү, японы хувцас олдоно, бас монголын савхин  цув хүрэм авч болно.
Монголчууд биднийг интернациональч нөхөд гэж үздэг, польшиуд, унгарчууд ч бас ирнэ, бас бараа авчирна. Бидний хувьд бас америкт байдаг нэг эмэгтэй  илгээлт явуулдаг байлаа.
За тэгээд ихэнхдээ л шинэ сайхан загварын хувцас өмсье гэвэл өөртөө л найдаж, өөрсдөө л оёж өмсдөг байсан даа. Социализмын улс орнууд тийм барааг үйлдвэрлэж чадахгүй, гаднаас оруулж ирдэггүй, дэлгүүрт байдаггүй байсан юм чинь...
Улаанбаатарт авхуулсан энэ зургууд дээр ч би өөрийнхөө оёсон трапез өмд, саравчин малгайтай л байгаа нь энэ, харин хүрэм нь японых....”моодны байгаа биз”  гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан