Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Хүнээс тун бага ялгагдах царай төрхтэй робот Токиод ажилд орлоо

Японы Toshiba компанийн бүтээсэн яг хүн шиг  царай төрхтэй робот-эмэгтэй Токиогийн нэгэн их дэлгүүрт үйлчлүүлэгчдйиг угтах үйлчилгээнд ажиллаж эхэлсэн байна. Түүний гол үүрэг бол орж ирж байгаа үйлчлүүлэгчидтэй аядуу дуугаар элэгсэг мэндлэх, хаана юу худалдаалж байгааг хэлж өгөх явдал.

Худалдааныхны Айко Тихира хэмээн нэрлэсэн энэ робот хамгийн гол нь яг л хүн шиг царай төрхтэй, хальт харсан хүн бол яг л нэгэн эмэгтэй зогсч байна гэж бодохоор, тэгээд ч үсээ богинохон засуулж японы уламжлалт кимоно өмссөн гэнэ. Тэрээр нүдээ хөдөлгөж, гараараа зааж, толгойгоо эргүүлэн харж чадна.

Роботын Тихира гэдэг нэр нь ч учир утгатай юм байна. Энэ нь “газар”, “энхтайван”,  гэдэг ханзаас бүтэж нийлээд “газар дэлхий дээрх энхтайван”  гэсэн утга илэрхийлж байгаа юм гэж компанийн хөгжил боловсруулалтын хэлтсийн ажилтан Тайхэй Ямагути хэлжээ.
Хүн төрхтэй робот бүтээхэд есөн сар орсон гээд одоо компани үүнээс ч илүү хөдөлгөөн хийж чадах хоёр ч загвар бүтээхээр ажиллаж байгаагаа дуулгасан байна.Одоогоор Токиогийн Нихомбаси дүүрэг дэх их дэлгүүр ажиллаж байгаа Айко Тихирагийн ижлүүд удахгүй кафе, уушийн газруудад үйлчлүүлэгчийг тосох ажилд орох юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан