ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ
“Үүрээр энд намуухан...” киноны шинэ хувилбарыг хуучин жүжигчид нь үзэхгүй

1972 онд дэлгэцэнд гарсан “Үүрээр энд намуухан...” киноны Рита Осянинагийн дүрд тоглосон жүжигчин Ирина Шевчук найруулагч Ренат Давлетьяровын найруулж энэ онд дэлгэцэнд гаргаж байгаа шинэ киног үзэхгүй гэж мэдэгдсэн байна.

“Энэ киног би үзээгүй, үзэх ч үгүй. Ийм кино хийснийг би нэг их таашаахгүй байгаа” гэж жүжигчин хэлснийг ТАСС агентлаг дамжуулжээ.

Харин Лиза Брикинагийн дүрд тоглосон жүжигчин, Төрийн думын гишүүн Елена Драпеко болохоор дөрөвдүгээр сарын 24-нд Кремлийн ордон гарахад нь үзнэ гээд “Шинэ киног хүмүүс найруулагч Ростоцкийн 1972 оны кинотой л харьцуулж үзнэ. Яахав шинэ кино хийхийг эсэргүүцээгүй л дээ. Гэхдээ өмнөх киноноос муу болсон байвал тэднээс амыг нь асууна” гэж хэлсэн байна.

Шинэ “Үүрээр энд намуухан...” киноны зургийг 2014 оны намар Карелид авсан юм байна.
Зохиолч Борис Васильев Аугаа их Эх орны дайны үед тулалдаж байгаад амь үрэгдсэн таван залуу бүсгүйн эмгэнэлт хувь заяаны тухай “Үүрээр энд намуухан..” туужаа 1969 онд хэвлүүлж үүнийг нь найруулагч Ростоцкий уран сайхны кино болгосон юм.

0 Сэтгэгдэл