Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Өнөөдөр тавдугаар сарын 1, хаврын баяр

Майн нэгэн буюу тавдугаар сарын 1 нь дэлхий даяр тэмдэглэдэг баярын нэг байлдаа. Тэртээ 1886 оны тавдугаар сарын 1-нд америкийн Чикаго хотноо ажилчид хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлснийхөө төлөө жагсан найман цаг ажлаа хаяж байж. Цагдаагийнхантай мөргөлдөж, цагдаа нар ажилчдлын эсрэг гал нээсэн байна.
Үүнээс гурван жилийн дараа хоёрдугаар Интернационалын Парисын Конгрессоос тавдугаар сарын 1-нийг дэлхий дахины хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр хэмээн зарласнаас Майн-1 гэдэг баяр үүссэн гэнэ.
Орост 1891 онд Петербургт анх тэмдэглэсэн бол 1897 оноос улс төрийн шинжтэй болж энд тэндгүй өргөн жагсаал болдог болжээ. 1917 оны тавдугаар сарын 1-нийг анх удаагаа ил тодоор тэмдэглэсэн байна.
1921 оноос Зөвлөлт Оросын нөлөөнд орж, дагаж эхэлсэн монгол оронд энэ баярыг мөн л улс төрийн том арга хэмжээ гэж үзэн коммунист ёсоор тэмдэглэсээр ирсэн билээ.
Эрх баригчид, коммунистууд энэ баярыг улс төрийн өнцгөөс нь харж, жагсаал цуглаан, Маркс, Энгельс, Ленин, Сталин, тэгээд монголын удирдагчдын хөргийг улаан тугтай хамт барин жагсч коммунизмын суртал ухуулгын хэрэгсэл болгож байсан бол ард иргэдийн хувь ямагт ирж байгаа урин сайхан улирлыг угтсан ХАВРЫН БАЯР байлаа.
Өнөөдөр МАЙН-1, Хаврын баярын өдөр.

0 Сэтгэгдэл