Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Бяцхан монгол охин Германы белетын од болон гялалзаж байна

Халиунаа-Изабелла Берлин хотын сонгодог урлагийн тайзнаа францын алдарт зохиолч Антуан де Сэнт-Экзюперийн дэлхийн даяар хэвлэгдэн хүрсэн “Бяцхан ханхүү” зохиолоор германы балетмейстр Грегор Зейфертийн амилуулсан балетын гол дүр бүжиглэж буй 13 настай охин. Берлин, Лейпцинг хотын тайзнаа амилсан энэхүү гайхамшигт балетын гол дүрийг бяцхан монгол охин амилуулсан нь олон хүний хайрыг татаж байн. Берлиний балетийн элит сургуулийн есдүгээр ангийн сурагч Халиунаагийн тухай Германы олон сонинд бичих болжээ.
BZ сонины гол материалаар түүнийг онцлон «Der kleine Prinz ist eine kleine Prinzessin» - «Бяцхан ханхүү бол бяцхан гүнж байжээ» хэмээн бичээд “ Халиунаагийн хувьд энэ бол анхны дүр. Тэр 152 см өндөртэй 36 кг жинтэй бяцхан охин. Гэсэн ч бүтэн нэг цаг 45 минутын турш тайзнаа францын алдарт зохиолчийн “бяцхан ханхүү”-г бүжгээр тайзнаа амилуулж буй юм” гэжээ. Балетмейстер Грегора Зейферт энэ насандаа охид хөвгүүдээс илүү чадвартай байдаг учраас энэ дүрд Халиунааг сонгосон. Би ч түүний насан дээр ингэж бүжиглэж чаддаггүй байлаа хэмээн ярьсан байна.
Халиунаагийн ээж Д.Отгонсүрэн “Аав нь түүнд “Бяцхан ханхүү” гэдэг энэ номыг бэлэглэж байсан юм. Хувь заяагаар охин минь энэ дүртэй холбогджээ” гэсэн байна. Тоглолтын дараа нацистын лагерт хүүхэд байхдаа хоригдож байсан нэгэн еврей эмэгтэй Халиунаатай зураг авахуулахыг хүсч байгаагаа илэрхийлж, охины авьяасыг магтсан байна.

Yasan hoorhon mundag ohin ve. Amjilt husey
Gaihltai yumaa good

Халиунаа-Изабелла Берлин хотын сонгодог урлагийн тайзнаа францын алдарт зохиолч Антуан де Сэнт-Экзюперийн дэлхийн даяар хэвлэгдэн хүрсэн “Бяцхан ханхүү” зохиолоор германы балетмейстр Грегор Зейфертийн амилуулсан балетын гол дүр бүжиглэж буй 13 настай охин. Берлин, Лейпцинг хотын тайзнаа амилсан энэхүү гайхамшигт балетын гол дүрийг бяцхан монгол охин амилуулсан нь олон хүний хайрыг татаж байн. Берлиний балетийн элит сургуулийн есдүгээр ангийн сурагч Халиунаагийн тухай Германы олон сонинд бичих болжээ.BZ сонины гол материалаар түүнийг онцлон «Der kleine Prinz ist eine kleine Prinzessin» - «Бяцхан ханхүү бол бяцхан гүнж байжээ» хэмээн бичээд “ Халиунаагийн хувьд энэ бол анхны дүр. Тэр 152 см өндөртэй 36 кг жинтэй бяцхан охин. Гэсэн ч бүтэн нэг цаг 45 минутын турш тайзнаа францын алдарт зохиолчийн “бяцхан ханхүү”-г бүжгээр тайзнаа амилуулж буй юм” гэжээ. Балетмейстер Грегора Зейферт энэ насандаа охид хөвгүүдээс илүү чадвартай байдаг учраас энэ дүрд Халиунааг сонгосон. Би ч түүний насан дээр ингэж бүжиглэж чаддаггүй байлаа хэмээн ярьсан байна.
Халиунаагийн ээж Д.Отгонсүрэн “Аав нь түүнд “Бяцхан ханхүү” гэдэг энэ номыг бэлэглэж байсан юм. Хувь заяагаар охин минь энэ дүртэй холбогджээ” гэсэн байна. Тоглолтын дараа нацистын лагерт хүүхэд байхдаа хоригдож байсан нэгэн еврей эмэгтэй Халиунаатай зураг авахуулахыг хүсч байгаагаа илэрхийлж, охины авьяасыг магтсан байна.

0 Сэтгэгдэл
2015.05.01
2015.05.01



















