Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Гар утаснаас хараат болсныг илтгэх гурван шинж
Бид амьдралаас илүү их тав тухыг хүсэх тусам өөр нэг зүйлээс хараат болж байдаг.  Хар тамхи, архи, интернэт, автомат тоглоом гээд л...
Тэгвэл эрдэмтэд өсвөр үеийнхэн маань  гар утаснаас хэт хамааралтай болж байгааг яаралтай анхаарах хэрэгтэй хэмээн сануулах болжээ. Хэрвээ таны хүүхэд эсвэл та өөрөө гар утаснаас хамааралтай болсноо анзаарахгүй яваа бол доорх гурван шинж танд байна уу гээд нэг анзаараад үзээрэй. Эрдэмтэд эдгээр гурван шинжийг гар утаснаас хамааралтай болсныг илтгэнэ хэмээн онцлон тогтоосон байна.

1.    Хэрэглэгч өөрийнхөө “тоглоом”-оос огт салахыг хүсэхгүй. Ер нь хаа ч явсан гартаа барьж, халаасандаа хийж, цуг байхыг эрхэмлэнэ.
2.    Унтахаар хэвтсэн ч утсаа дэрнийхээ хажууд эсвэл гар хүрч авч болохуйц шүүгээн дээр нямбайлан тавина.
3.    Ухаалаг гар утаснаасаа салчихвал амьдралын утга учир алдагдлаа гэж бодогдох болсон бол...

За танд эдгээр шинж тэмдэг байна уу. Эрдэмтэд гар утаснаас хэт хамааралтай байх нь таны эрүүл мэндэд муугаар нөлөөлнө гэдгийг тогтмол анхааруулдаг ч олон хүн үүнийг хүлээж авч чаддаггүй. Тэгэхээр хэрвээ та яг одоо энэ мэдээллийг уншиж байгаа бол энэ тухай байнга санаж, өөрийгөө хянаж байхад  гэмгүй. Сэтгэл судлаачдын хувьд хэрвээ тухайн хүн өдөрт 3,5 цагийг гар утастайгаа өнгөрүүлж байгаа бол яаралтай өөртөө хяналт тавь гэж сануулдаг.  Хэдийгээр судлаачид гар утас хэрэглэгчдийн 13 хувь нь хэт хамааралтай гэдэг ч энэ тоо өдөр бүр өсөн нэмэгдэж буй гэнэ. Судлаачид ухаалаг утас үйлдвэрлэгчид нь хэрэглэгчдийнхээ эрүүл мэндийг бодож эрүүл мэндийн шинэ шинэ аплекейшн  санал болгох хэрэгтэй хэмээн анхааруулж байгаа юм. Гэвч нөгөө хэсэг нь ингэлээ гээд хүн гар утаснаасаа хөндийрч чадахгүй гэдэг. Учир нь тамхины хайрцаг дээр аль эртнээс л “ Тамхи татах нь таны эрүүл мэндэд хортой” гэж бичсэн атал тамхины борлуулалт буурахгүй байгаа гэдэг. Гэсэн хэдий ч та өөртөө хайртай бол английн эрдэмтдийн энэхүү анхааруулгыг анзаарч байхад гэмгүй биз.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан