Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Эх үрсийн баяраар 500 алиалагч багачуудад инээд бэлэглэнэ
Хамтын халуун сэтгэл залуусын нэгдлийнхэн жил бүрийн зургадугаар сарын 1-нд Эх үрсийн баяраар хүүхэд багачуудаа баярлуулахаар алиалагч нарын парад арга хэмжээг зохион байгуулдаг билээ. Хүүхдийн баяраар хөөрхөн бяцхан үрсдээ баяр хөөр нэмэх алиалагч нарын парад энэ удаад ч мөн зургадугаар сарын 1-нд болох гэнэ. Өнгөрсөн жил 300 алиалагч сайн дураараа цугласан бол энэ жил 500 алиалагч цуглуулахаар төлөвлөжээ.  Одоогийн байдлаар тус Хамтын халуун сэтгэл залуусын нэгдлийнхэнд 300 алиалагчийн хувцас бэлэн байгаа бөгөөд үлдсэн 200 алиалагчийн хувцсыг өөрсдөө оёж бэлдэн арга хэмжээгээ зохион байгуулах нь. Бяцхан хүүхдүүдээ баярлуулангаа өөрсдөө ч бас нэг өдрийг эргэн хүүхэд болсон мэт баярлаж, хүүхдүүдийг баярлуулах чинь хүсэлтэй залуус маань алиалагч нарын парад зохион байгуулах баг бүрдүүлэх уулзалтаа энэ сарын 11-нд хийхээр болсон байна. Дашрамд сонирхуулахад, хамтарч зохион байгуулах клуб болон хувь хүн бүрт уг уулзалт нээлттэй гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан