Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
”Хөсөгтөн” хамтлагийн хамгийн хүчтэй өрсөлдөгч нь филиппинчүүд

“Asia’s Got Talent” буюу Авьяаслаг Азиуд шоуны энэ оны хоёрдугаар улирлын шалгаруулалтад эх орноо төлөөлөн оролцож буй “Хөсөгтөн” хамтлагийнхан өнгөрсөн пүрэв гарагт аваргын төлөөх тоглолтоо үзүүллээ. Сүүлийн шатанд үлдсэн есөн шилдэг оролцогчийн хэн нь 100 мянган ам.доллар болон бусад шагналын эзэн болох нь санал асуулгын дүнгээр өнөө оройн 23:59 /Монголын цагаар/ тодорно. Сүүлийн шатны тоглолтын дараа шилдэг оролцогчид Авьяаслаг Азиуд тэмцээний шууд сувгаар үзэгчдийн хүссэн асуултад хариулсан юм. Энэ үеэр “Хөсөгтөн” хамтлагийнханд бусад орны үзэгчид олон асуулт тавив. Хамтлагийн нэрний учир, хамтлагийн уран бүтээлийн төрөл жанр зэргийг сонирхсон асуулт олныг тавьсан бол цаашид хамтран ажиллах санал тавих нь ч байлаа. Харин хамтлагийнхан асуулт бүрт хариулж, байгуулагдаад зургаан жил болж байгаа болон хөөмэй, хархираа зэргийн учрыг тайлбарлаж өгсөн.
Мөн тэд өөрсдийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Asias Got Talent шоу уралдааны аваргын төлөө тоглолт сайхан болж өнгөрлөө. Бүгд л шилдэг болохын тулд дор бүртээ хичээцгээж байна. Одоогоор бидний хамгийн хүчтэй өрсөлдөгчид филиппинчүүд байна. Шилдэг есөн хамтлагийн дөрөв нь Филиппин. Хүн ам нь 90 сая гэнэ. Гэхдээ дэмжигчдийнх нь хүч дөрөв хуваагдаж байгаа. Бас биднийг ч Филиппинээс олон хүн дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Аваргыг энэ сарын 14-нд болох шилдэг есөн хамтлагийн хамтарсан гала тоглолтын үеэр зарлана. Нэг ёсондоо хамгийн олон санал авсан тэр аварга хэн байх вэ…
...Монгол ардын минь сайхан урлаг байхыг үгүйсгэхгүй. Монголчууд хүчтэй өрсөлдөгчдөд зүй ёсоор тооцогдож байгаа. Бидэнд маш их боломж байна. Иймд бидэнд хүн бүрийн санал чухал. Хичээгээрэй найзуудаа. Баярлалаа” хэмээн дэмжигчдэдээ хандан бичсэн байна.
Монгол ардын урлагийн нэгэн гайхамшигт өв нь хөөмэй. Тэгвэл энэ өв соёлыг тээж, хөгжүүлэхийн төлөө уран бүтээлээ зориулж буй “Хөсөгтөн” хамтлагийн зургаан гишүүн хоолой салгаж хөөмэйлдгөөрөө бусдаас содон. Мөн уламжлалт урлагийг жааз, рок-поп, хип-хоп зэрэг олон хөгжмийн урсгалтай хослуулан дуугаргаж орчин үеийн цоо шинэ, сонирхолтой хэв маягийг бүрдүүлсэн нь олон мянган сонсогчийн сонирхлыг татаж чадаж байна. Тэд нэгдэж хөдөлмөрлөсөн зургаан жилийн хөдөлмөрөөрөө олон амжилтыг эх орондоо авч ирсэн. Тухайлбал, 2009 онд “Хөөмэйн олон улсын симпозиум” наадмаас гран-при шагнал, мөн оны есдүгээр сард БНСУ-ын Чежү аралд зохиогдсон “Урлагийн олимп”-оос акапелла төрлөөр алтан медаль, 2009 оны арваннэгдүгээр сард ОХУ-ын Буриадын Улаан-Үдэд “Газар дэлхийн амьсгаа” олон улсын ардын хөөмэйчдийн их наадмаас гран-при шагнал хүртсэн. Мөн 2010 оны намар Английн “BBC” телевизийн урилгаар Англи, Швед, Европын орнуудаар аялан тоглож, БНСУ-ын Сөүл хотод тоглолтоо хийсэн. Хамгийн сүүлд ОХУ-ын Красноярск хотноо болсон “Мир Сибири -2014” олон улсын ардын урлагийн наадмаас гран-при шагнал хүртсэн гээд тоочиж болмоор. Энэ удаа Авьяаслаг Азиуд шоуны ялагч Монгол Улсаас төрнө гэдэгт элэг нэгтнүүд нь эргэлзэлгүй тэднийхээ захыг мушгиж сууна.

0 Сэтгэгдэл