Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
“Монголын нууц товчоо-Түгээмэл эх” комик ном хүүхэлдэйн кино болно

“Монголын нууц товчоо-Түгээмэл эх” комик номын дэд дэвтэр болох “Эсгий туургатныг нэгтгэж Их монгол улсыг байгуулав” нэртэй ном худалдаанд гарлаа. 13-р зууны үеийн түүх соёлыг хүүхэд багачуудад зориулан тун сонирхолтой дүрслэл, зураглалаар үзүүлсэн уг ном Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн нээлтээ хийсэн нь багачуудад барьж буй нэгэн бэлэг болж байна.
Уг номны тэргүүн дэвтэр өнгөрсөн оны долдугаар сард нээлтээ хийж, наадмын үеэр номд орсон зургуудын үзэсгэлэн үзэгч олноо дэлгэгдэж байсан. Тэгвэл гуравдугаар дэвтэр нь энэ оны сүүлээр буюу арванхоёрдугаар сард бэлэн болох гэнэ. Ингэснээр “Монголын нууц товчоо” бүрэн эхээрээ комик ном болох юм. Өчигдөр номын нээлтийн үеэр нэгэн таатай мэдээ дуулгасан нь “Монголын нууц товчоо-Түгээмэл эх” комик хятад, англи хэл дээр орчуулагдахаар болсон төдийгүй анимейшн кино болгохоор болжээ.
“Монголын нууц товчоо-Түгээмэл эх” комик номны зураачаар Р.Батцэнгэл, редактор Н.Буянжаргал нар ажилжээ. Зураач Р.Батцэнгэл “Номын тэргүүн дэвтрийг зургаан жилийн турш зурсан бол дэд дэвтрийг 2008 оноос хойш барьж ажиласан” хэмээн ярьсан. Түүний мөрөөдөл уг комик номоо дэлхий нийтэд түгээн, Монголын нууц товчоо зохиолыг таниулах гэнэ. Тиймээс бүтээлээ илүү олон хэл дээр орчуулуулах хүсэлтэй байгаа гэсэн. Тэрээр уг нь өмнө хоёр ч комик номын зурган дээр ажилласан ч хэвлүүлж чадаагүй гэнэ.

0 Сэтгэгдэл