Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа ЗГ: Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна ЗГ: "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо Азийн XX наадамд манай улсаас 500 гаруй тамирчин оролцоно Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиож байна UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүллээ Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
Зөвлөмж: “Сэтгүүлчид минь хэл найруулгаа сайжруулаач”
Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн
хэл найруулгыг сайжруулах тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр тэмдэглэх болсон Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан, сүүлийн жилүүдэд цаасан болон цахим, дүрст болон дүрст бус долгионы хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн хэвлэн нийтлэл, нэвтрүүлэгт  найруулгын болон найруулгын бус алдаа байнга, ихээр гарч, таарах, тохирох оновчтой монгол үгс байсаар атал гадаад үгсийг олноор хэрэглэх зэргээр монгол хэлийг бохирдуулж байгааг анхааралдаа авсны үндсэн дээр,Төрийн Хэлний Зөвлөлийн Ажлын алба, Хэл Зохиолын Хүрээлэн, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс УИХ-ын зарим гишүүдийг байлцуулан, ахмад сэтгүүлчид, нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн эрхлэгч, редакторуудын дунд зохион байгуулсан "Монгол хэлний тухай хууль ба сэтгүүлзүй" сэдэвт чөлөөт ярилцлагад оролцогчдоос дараах ЗӨВЛӨМЖ гаргаж байна.

Үүнд:


Нэг. Монгол Улсад бүртгэлтэй хувийн болон олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд, цахим мэдээллийн сүлжээний эзэд, хөрөнгө оруулагч, эрхлэгч нарт:
1.1.    Олон нийтэд хүргэх мэдээ, мэдээлэл, нийтлэл, нэвтрүүлэг, бүх төрлийн зар, сурталчилгаа, танилцуулгын хэл, найруулгыг улам боловсронгуй болгох, байнга сайжруулах, монгол бичгийн зөв бичих дүрмийн хүчин төгөлдөр байгаа хэм хэмжээг хэлбэрэлтгүй даган мөрдөж байхыг мэдээллийн үйлчилгээнийхээ үндсэн чиглэл болгохыг,
1.2.    Нийтлэлч, сурвалжлагч, тоймч, нэвтрүүлэгч, орчуулагч, редактор, хянагч зэрэг ХМХ-ийн үндсэн мэргэжлийн ажилтнуудыг шинээр ажилд авах, томилохдоо монгол хэлний ур чадварын шалгуурыг голлох, мэргэжлийн өндөр шаардлага тавьж байх, шаардлагатай бол монгол хэлний дүрмийн мэдлэгийн шалгалт авч байх, мэдлэг, чадварыг нь байнга дээшлүүлэх сургалт явуулж байхыг,
1.3.    Нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлага, мэдээ, мэдээлэлдээ гадаад үг, хэллэгийг өргөн хэрэглэхээс аль болохоор түдгэлзэхийг,
1.4.    ХМХ-ийн нэр, нийтлэл, нэвтрүүлгийн нэрийг гадаад үгээр өгөхөөс бүрмөсөн татгалзахыг,
1.5.    Хэвлэл, мэдээллийн үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгж бүр хянагч, техник редактор, утга зохиолын нарийн бичгийн даргын зэрэг орон тооны бүтэцтэй ажиллаж байхыг аль болохоор эрмэлзэхийг,

Хоёр. Сэтгүүлзүйн сургалт явуулах эрх бүхий боловсролын байгууллагууд, аж ахуйн нэгжийн эрх баригч нарт:

2.1.  Утга зохиолын монгол хэл, бичгийн суурь мэдлэг, уран зохиолын авьяас,чадварын түвшинг сэтгүүлзүйн сургуульд анх элсэгчдийн элсэлтийн гол шалгуур болгож байх,
2.2.       Монгол хэл, уран зохиол, сэтгүүлзүйн сургалтын хөтөлбөрийг шинжлэх ухааны үндэстэй боловсруулах, сургалтын чанарыг сайжруулах, энэ салбарын багш, сурган хүмүүжүүлэгчдийн мэргэжлийн чадвар, ажлын чанар, хариуцлагыг дээшлүүлэх талаар дорвитой ажил зохиож байхыг тус, тус зөвлөж байна.

"Монгол хэлний тухай хууль ба сэтгүүлзүй"
чөлөөт ярилцлагад оролцогчид
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан