"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
“МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ
Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Орос хэлээр дэлхийн 270 сая хүн ярьдаг

Жил бүрийн зургадугаар сарын 6 нь орчин үеийн оросын утга зохиолын хэлийг үндэслэгч Александр Сергеевич Пушкины төрсөн өдөр болохоор зөвхөн Орост төдийгүй дэлхий даяараа Орос хэлний өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
НҮБ-ын албан ёсны хэлний нэг Орос хэлний өдрийг тэмдэглэж байх тухай шийдвэрийг хамгийн анх НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын Олон нийтийн мэдээллийн удирдах газрын 2010 оны хоёрдугаар сарын хуралдаанаас гаргасан юм. Энэ өдрийг соёлын олон хэлбэрийг хадгалах, олон хэлний хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэдэг байна. Нөгөө талаар энэ хөтөлбөр нь НҮБ-ын англи, араб, испани, хятад, орос, франц гэсэн зургаан хэлийг ижил түвшинд дэмжих зорилготой юм.
Үүний үндсэн дээр 2011 оны зургадугаар сарын 6-нд ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Орос хэлний өдрийг орос орон даяар жил бүр тэмдэглэж байх тухай зарлигт гарын үсэг зурсан байна.

Өнөөдрийн байдлаар орос хэл нь 144 сая хүний төрөлх хэл бол дэлхийн 33 оронд түгээл болоод байна. Дэлхий дахинд түгээл болсон байдлаараа орос хэл манай гариг дээр англи, хятад, хинди, испани, араб хэлний дараа зургадугаарт ордог. Энд төрөлх хэл, хоёр дахь хэл, сурч эзэмшсэн байдлыг оруулан тооцож байгаа хэрэг.
Оросын хамтын ажиллагааны нийгэмлэгийн гаргаснаар өнөөдөр орос хэлээр манай гариг дээр 270 сая хүн ярьдаг гэжээ.
монголчууд энэ л хэлээр дэлхийтэй танилцсан даа

0 Сэтгэгдэл
2015.06.08