ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана
МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав
Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо
ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
HUNNU MUSIC FESTIVAL-Д ОЛОН УЛСЫН АНХААРАЛ ТАТАХ УРАН БҮТЭЭЛЧИД ТОГЛОНО
Зүүн хойд Азийн өндөрлөгт олон улсын хөгжмийн наадам тодотголтойгоор гарч ирж буй HUNNU MUSIC FESTIVAL-д энэ жил авьяас ур чадвараараа ид танигдаж, дэлхийн орчин үеийн хөгжмийн чиг хандлагыг тодорхойлогчдын нэг болоод буй TOKiMONSTA албан ёсоор оролцохоор боллоо.

Лос Анжелес хотоос гаралтай DJ, продюсер TOKiMONSTA нь олон улсын томоохон фестивалиудаар аялан тоглож ирсэн бөгөөд 2015 оны Coachella наадмын амьд тоглолт нь түүнд улам их нэр алдрыг авчраад байгаа билээ. Тэрээр яг одоогоор Австрали, Шинэ Зеландад аялан тоглолтоо үргэлжлүүлж байгаа бөгөөд түүний хамгийн сүүлийн хамтарсан уран бүтээл олон улсын Billboard чартаар зарлагдаж сая сая сонсогчдын хүртээл болоод байна.
Түүнчлэн энэ зуны оргил үе буюу 7-р сарын 14-нд Чингис хааны морьт хөшөөт цогцолборт зохиогдох хөгжмийн наадамд Парис хотын орчин үеийн электроник хөгжмийн талбараас олон улсад танигдаж эхлээд буй WeKeed, Сөүл хотын алдарт Octagon клубийн Benjamin Kim нар хүрэлцэн ирж амьд тоглолтоо хүргэнэ.
Нийт 18 цагийн хөтөлбөртэй Hunnu Music Festival-д Монголын орчин үеийн хөгжмийн шинэ залуу, шилдэг DJ уран бүтээлчид болох Araatan, BTR, Enkool, The Cosmic BangerZ, HENZA, Mac Harris, Anar, MMP TMk нар хамтдаа залуусын хамгийн ихээр сонсдог электроник хөгжмийн 10 гаруй урсгалаар тоглох юм. Үүгээр зогсохгүй наадамд хүрэлцэн ирэгсэд өдрийн туршид хамтлаг дуучдын тоглолт, орчин үеийн бүжиг, спортын үзүүлбэр, интертайнмент хөтөлбөрийг аялал жуулчлалын төв болсон Цонжин Болдогийн цогцолборын задгай талбайд үзэж, сонирхох боломжтой юм.
Наадмын тасалбар 30,000 төгрөг, VIP тасалбар 100,000 төгрөгөөр худалдаалах бөгөөд наадмын онлайн тасалбар easyticket.mn-сайтаар зарагдаж эхлээд байна. Залуус 6-р сарын 8-12-ны хооронд 3 хүний багц тасалбарыг нэг тасалбарын үнээр захиалж авах боломжтой.
Hunnu Music Festival нь аялал жуулчлалыг дэмжсэн найрсаг Улаанбаатар хотын залуусыг байгальд хоргүй, хаяандаа хоггүй орчинд дуртай хөгжмөө сонсож наадахыг урьж байна.
Hunnu Music Festival наадмын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийн Б.Өлзийбаяртай 88002212 утсаар холбогдон авна уу.

0 Сэтгэгдэл