Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Панасоникийн шинэ технологио
Японы “Panasonic” корпораци харилцаа холбооны “NTT” компанитай хамтран мэдээлэл дамжуулах орчин үеийн шинэ системийг  нийслэл Токио хотод 2020 онд болох Олимпийн наадмын өмнө бүтээнэ. “Никкей” сонинд мэдээлснээр, уг системийн тусламжтайгаар спортын тэмцээн уралдааныг “3D” форматаар дамжуулах боломжтой байна.

“Panasonic” корпорацийнхан зураг авахад болон дүрс бичлэгийг боловсруулахад компанийнхаа технологийн ололтыг "NTT" компанийн өндөр хурдаар мэдээлэл дамжуулах салбарт олсон ололт амжилттай нэгтгэхээр төлөвлөж байгаа аж. Дэлхийн спортын гол үйл явдлуудын нэгийг дамжуулахад ийм технологи ашиглах нь түүнийг гадаадын зах зээлд хөгжүүлж боловсронгуй болгох боломж олгоно гэж тус хоёр компанийн удирдлагууд үзэж байгаа аж.

Дээрх хоёр компани мөн  шаардлагтай бүх газар, тээврийн чиглэлүүд болон бусад хэрэгцээтэй мэдээллийг Олимпийн наадмын зочид гар утасны тусгай программ ашиглан төрөлх хэлээрээ авах боломжтой цахим зам заагч бүтээхээр төлөвлөжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан