Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
90-ээд оны диско үдэшлэг болно
“Хөх тэнгэр” хамтлаг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан хамтлагийнхан анхны бүрэлдэхүүнээрээ 20 жилийн дараа дахин тайзнаа гарахаар болжээ. Тэд сэтгэлд шингэсэн аялгуут дуунуудаа энэ сарын 19-нд “Crocus event hall”-д  эгшиглүүлэхээр бэлтгэлээ базааж байгаа аж. Тоглолтод зууны манлай дуучин Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа,  Б.Дашдондог, дуучин Н.Ганхуяг, Б.Цогоо, урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжимчин, хөгжмийн зохиолч Г.Энхбаяр, Г.Пүрэвдорж, хамтлагийн ахлагч Н.Ганбат, гитарчин, ая зохиогч Д.Өлзий-Орших, Г.Буян-Өлзий, хөгжимчин Н.Халиун, бөмбөрчин Ж.Золбоо нар оролцон ая дуугаа өргөх гэнэ.
Ганц үдэш болох тоглолтод тус хамтлагийн шилдэг дуунууд дуулагдахаас гадна 90-ээд оны диско үдэшлэгт ирсэн мэт сэтгэгдэл төрүүлэх болно гэдгийг зохион байгуулагчид нь дуулгаж байна билээ.
 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан