Стивен Дауст: Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллана
Хойд бүсийн алслагдсан хороодын 133 мянган иргэнд тусламж үзүүлжээ
НИТХ-ын ажлын алба улсын архивын үзлэгт хамрагдаж байна
ЧУУЛГАН: Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх асуудлыг эцэслэнэ
Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргалаа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Арав, арван сая төгрөгтэй Юндэн, Балган, Нансалмаа, Хоролмаа нар хэн бэ

УДБЭТ болон НЗДТГ хамтран “Найрсаг Улаанбаатар” төслийн хүрээнд Үндэсний их баяр наадмаар Чингис хааны талбайд “Учиртай гурван толгой” дуурийг тоглуулж үзэгчдэд хүргэхээр болсон. Монголын үндэсний ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг дуурь болгон тавьсны 65 жилд зориулан анх удаа гадаа задгай талбайд тоглохоор болсон тул гол дүрийн дуучдыг сонгон шалгаруулжээ. Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаагийн дүрд өрсөлдөхөөр нийт 13 дуучин шалгаруулалтад хүрэлцэн ирсэн байна.
Юндэнгийн дүрд гавьяат жүжигчин Э.Амартүвшин болон дуучин П.Баярмагнай нар өрсөлдөж Э.Амартүвшин шалгарчээ. Харин Балганы дүрд дуучин Э.Бумхүү, Г.Тэгчинжав, Ж.Бямбажав нар өрсөлдөж Ж.Бямбажав шалгарсан байна. Сайн талын дуулал болсон Нансалмаагийн дүрд дуучин М.Дариймаа, Н.Ариунтуяа, Ж.Хишигсүрэн, Ш.Наранчимэг нар өрсөлдөж Ш.Наранчимэг шалгарсан бол Хоролмаагийн дүр дээр ширүүхэн өрсөлдөөн өрнөсөн байна. Гавьяат жүжигчин, дуучин Ө.Уянга, С.Мөнгөнцэцэг болон дуучин Ж.Хишигдэлгэр, П.Одонтунгалаг нар Хоролмаагийн дүр дээр өрсөлдөж гавьяат жүжигчин, дуучин С.Мөнгөнцэцэг ялалт байгуулжээ.
Шалгаруулалтад ялалт байгуулсан дуучдад НЗДТГ-аас тус бүр арван сая төгрөгөөр урамшуулсан байна. Тус шалгаруулалт жил бүр уламжлагдан явагдахаар болсон аж.

0 Сэтгэгдэл