Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
“Та өөрөө гэрэл” кино наадам зохиогдож байна
“Инээмсэглэх Монгол-Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд “Та өөрөө гэрэл” богино хэмжээний кино наадмыг Нийслэлийн аялал жуулчлалын газар, JCI монгол болон “Bright Mongolia” төрийн бус байгууллагаас хамтран зохион байгуулж байна. Уг кино наадамд хүндлэх, уучлах, талархах гэсэн гурван сэдвийн хүрээнд гар утас, мэргэжлийн камер ашиглан хийсэн бүтээл хүлээн авсан бөгөөд хувь хүн, уран бүтээлийн нэгдлүүдээс нийт 25 бүтээл ирүүлээд байгаа аж. Шилдэг бүтээлийн эздийг онлайн санал хураалт буюу фэйсбүүк лайк, шэйрээр дүгнэн шалгаруулахаас гадна мэргэжлийн хүмүүс ч шүүх гэнэ. Тэмцээний нэгдүгээр байрыг хоёр сая төгрөг, хоёр нөүтбүүкээр урамшуулах бол хоёрдугаар байрт нэг сая төгрөг, гуравдугаар байрт 500 мянган төгрөгийн шагнал олгох юм байна. Мөн байр тус бүрт Улаанбаатар хотын захирагчийн нэрэмжит, “Canon”брэндийн нэрэмжит шагналуудыг тус тус гардуулна. Тэмцээний дүн эцсийн байдлаар энэ сарын 13-нд гарах ажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан