Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Т.Батцэцэг олон улсын моделийн тэмцээнд урилгаар оролцоно
Б.СОНОР

"Дэлхийн мисс 2014" тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон Төрбатын Батцэцэгт Ливан улсын Бейрут хотноо ирэх сард болох гэж буй “Top model international 2015” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох урилга ирсэн байна.
Тэрээр тус тэмцээнд топ модель Х.Бадамгэрэл, модель Э.Энхтүвшин, Б.Билгүүн  нартай нэг баг болон оролцохоор болжээ. Тэрээр энэ талаараа “Тэмцээндээ бэлтгэж эхэлсэн. Зав муутай болохоор сайн бэлтгэж чадахгүй юм. Гэхдээ туршлагатай учраас сайн оролцоно гэж итгэж байгаа” хэмээн ярьсан.
Т.Батцэцэг 2012 онд  “Манжуурын  мисс” тэмцээнд оролцож тэргүүн миссээр тодорч байсан юм.
Түүний төрсөн өдөр удахгүй болох ч төрсөн өдрөө тийм ч сүр дуулиантай тэмдэглэдэггүй аж. Энэ жилийн төрсөн өдөр тэмдэглэхдээ зарцуулах гэж байсан мөнгөөрөө хичээлийн хэрэглэлээ бэлтгэх боломжгүй хүүхдүүдэд туслахаар болжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан