Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
108 жилийн өмнө лонхонд хийсэн захиа олдов

Умард тэнгисийн нэгэн арал дээр амарч байсан хижээл хоёр хүн  108 жилийн өмнө бичиж лонхонд хийн илгээсэн захидал оллоо гэж Independent сонин мэдээллээ.  
Амрумын арлын эргээс олсон энэ захидал өнөөдөртөө хамгийн эрт бичсэн захидал болж байна. Лонхны дотор талд цаасан дээр “шилийг хагал” гэсэн бичиг байсан ч хүмүүс шууд хагалж зүрхэлсэнгүй харин нэг хижээл эрэгтэй нээжээ.
Шилийг хагалахад дотроос нь англи, голланд, немц хэлээр бичсэн илгээлт бүхий ил захидал гарч ирсэн байна. Бичвэр дээр лонхыг хаанаас олсноо мэдэгдээд, Их Британийн тэнгисийн биологийн нийгэмлэгт  хүргэж өгвөл нэг шиллингээр шагнана гэсэн байжээ.
Нийгэмлэг энэ лонхтой захидлыг тэнгисийн түрэлт, урсгалыг судлахын тулд 1904-1906 оны хооронд хаясан гэж үзэж байна. Энэ хоёр жилийн хооронд судлаачид тэнгист мянга орчим ийм илгээлт хаяж хаашаа хөвж, хэдийд хаана хүрэхийг судалж байсан юм байна. Тэдний илгээлт хэдэн арван жилийн туршид олдсоор байжээ.
Гиннесийн дээд амжилтын номд бичсэнээр бол хамгийн эртний ийм илгээлт нь 99 жилийн өмнө явуулсан байсан юм. Дээрх амжилтыг эдвэж, хамгийн эртний захидал болсон энэ илгээлтийг олсон хижээл хос захидалд амласан нэг шиллингийн шагнал авчээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан