Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
АНУ-ын орчин үеийн бүжгийн тоглолт болно
Монголын Урлагийн Зөвлөлөөс санаачлан АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран Америкийн “Нортвест данс прожект” компанийн аялан тоглолтыг энэ сарын 21-26 нд зохион байгуулах гэж байна. Америкийн орчин үеийн бүжгийн хөгжлийг тодорхойлогч, дэлхийн шилдэг бүжиг дэглээчид, шилдэг бүжигчдийг нэгтгэн 175 цоо шинэ бүтээлийг толилуулсан тус компани 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр манай улсад анх удаа өөрсдийн шилдэг бүтээлээс танилцуулахаар болсон нь энэ.

Тус аялан тоглолтын хүрээнд “Орчин үеийн бүжгийн үдэш” тоглолтыг Дуурь, бүжгийн эрдмийн театрт энэ сарын 25-нд тоглох юм байна. Мөн УДБЭТ, мэргэжлийн дуу бүжгийн чуулгын 100 гаруй залуу бүжигчинд мэргэжлийн сургалтыг удирдан явуулах бөгөөд тус компанийн гэрлийн дизайнер, тайзны менежер хамтран мэргэжлийн тайз гэрлийн сургалтыг 50 гаруй мэргэжлийн гэрлийн инженерт зохион байгуулахаар болжээ.

0 Сэтгэгдэл



















